Он гарсаар улсын хэмжээнд 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 31.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 101 га, хээрийн 889,892 га, нийт 889,993 га талбай өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 357,2 сая төгрөг, түймэр унтраахад 8,7 сая нийт 368,3 сая төгрөгийн хохирол учирчээ.
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Иймд:
Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |