Ж.Батзандан: Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхэлнэ

Австрали улс дахь Монгол Улсын Элчин сайд яамны судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан Ж.Батзандан эх орондоо иржээ. Тэрбээр өнөөдөр зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдад өгчээ. Мөн хэвлэлээр дамжуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын тайлангаа хүргүүллээ.
Ж.Батзандан Австрали улс дахь Элчин сайдын яамтай хамтран
-
Австралид бүртгэлтэй Рио Тинто компанийн Дубайн гэрээтэй холбоотой үүссэн маргаан шийдвэрлэгдэж, Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв.
-
Монгол залуус Австралид ажиллангаа амрах виз шийдэгдлээ.
-
МИАТ ХК-тай хамтран Австралид ажиллаж амьдарч байсан олон мянган иргэдээ эх оронд нь авчирсан зэрэг асуудлыг шийдвэрлэснээ тайлагнав.
Мөн тэрбээр МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр эх орондоо ирснээ хэлж байна. Австрали улсад ажиллаж байхдаа “Шинэ хувьсгал” ном бичиж, Их Монгол Улсын Их засаг хуулийн төслийг боловсруулжээ. Их засаг хуулийг батлуулж, Монголыг аврах 18 хувьсгал удахгүй эхэлнэ гэдгийг хэлж байна.
Ж.Батзандан хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарт тэмцлээ үргэлжүүлэх санал тавих гэнэ. УИХ, Засгийн газарт ташуур өгөх цаг болсон учраас Ж.Батзандан эх орондоо ирсэн. Гадаадад ажиллаж байхдаа төрийг аврах төлөвлөгөө боловсруулсан бөгөөд одоо хэрэгжүүлэхээр ирээд буйгаа хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ