ЗТХ-ийн сайд Л.Халтарын тушаалаар нүүрс тээвэр гацаж, Монгол өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байна
2022-05-03

Нүүрс тээвэрчид Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. Тэд Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг нээх, Эрээнд гацсан нүүрсийг гаргаж, гаалийн талбайг чөлөөлөх шаардлагыг тавьж байна.

 

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын энэ оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаажээ. Ингэж нүүрсний экспорт гацсан асуудлаар тээвэрчид шат шатны байгууллагуудад хандсан ч ямар ч хариу өгөөгүй байна.

 

Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэр Монгол Улсад өдөрт 3.8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Мөн гаалийн талбай, төмөр зам зэргээр 20 мянган хүний ажлын байрт 2.8 тэрбум төгрөг олдог. Гэтэл өнөөдөр тээвэр гацсанаар Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлого алдаж байна. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг ажлаа хийж, нүүрсний гарцыг чөлөөлж өгөхийг хүсэж байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол Улс 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохоо мэдэгдсэн. Гэтэл энэ оны эхний гурван сард Монгол Улс 2.7 тонн нүүрс экспортлоод байна. Засгийн газар, төрийн байгууллагууд зохион байгуулалт хийж, тээврийг гацаанаас гаргаж, экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хувийн байгууллагууд ЗТХЯ-нд удаа дараа хандаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. Гэвч ЗТХЯ-наас ямар ч хариу өгөөгүй, дотоодын арчаагүй байдлаасаа болж, маш их боломжийг алдаж буйг тээвэрчид хэлж байна.

 

Тээвэр зогссоноос гадна Чойроос төмөр замаар ачигдсан 2000 чингэлэг нүүрс Эрээний боомтын гаалийн хяналтын талбайд гацаад байгаа аж. Энэ мөн л манай улсын дотоодын асуудлаас болжээ. Экспортод гаргаж буй нүүрснээс хортой элементын шинжилгээ авдаг байна. Гэтэл энэ шинжилгээг манай улсын гаалийн хяналтын лаборатори авахгүйгээр шууд ачиж, Хятад улс руу гаргажээ. Уг шинжилгээг Хятад улсад хийж, зарим төрлийн бодис өндөр хувьтай гарсан шалтгаанаар урд хөрш манай нүүрсийг авахаас татгалзсан байна. Монгол-Хятадын хэлэлцээрээр экспортод гарсан нүүрсийг эргүүлэн татдаггүй байна. Ингэснээр Эрээний гаалийн хяналтын талбайд очсон Монголын нүүрс хариуцах эзэнгүй болчихоод байна. Тиймээс ЗТХЯ дорвитой ажиллаж, гарц нээх хэрэгтэй байгааг нүүрс тээвэрлэгч ААН-үүдийн төлөөлөл Г.Пүрэвжав хэлж байна.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin gajig haltar saad uhej daldar
2022-05-04
Монголын түүхэнд ийм арчаагүй сайд байгаагүй. Тээврийн яамныхан бүгд авлигалчид болжээ. Сайд, дэд сайд, ТНБД нар нь бүгд хулгайчид
2022-05-04
Ene said ni dundaas ni mubgu tsoikhiod baiga yum bish uu
2022-05-03
За сүртэй юм Сайд зохицуулна заа.манай сайд мундаг хүн шүү.
2022-05-03
ene durakuud tarkhiguy yu , khyatad importoo teglechikheed baykhad
2022-05-03
ene durakuud tarkhiguy yu , khyatad importoo teglechikheed baykhad
2022-05-03
Иргэн:
Эрээнээр гаргаж чадахгүйгээс хойш зогсоосон нь зөвшд. Энэ мэдэгдэл хийгээд байгаа нөхдүүдэд тархи толгой гэж байна уу. Монгол дотороо зөөгөөд алдагдал хүлээхээс мөнгө олохгүйг мэдмээр юмаа.
2022-05-03