О.Батнайрамдал: АИ-92 шатахууны үнэ зургаадугаар сар хүртэл тогтвортой байна
2022-05-03

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Засгийн газраас өмнө жилийн арваннэгдүгээр сараас  коронавирусийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны нөөц бүрдүүлэлтийг 45 хоног болгосон. Сүүлийн 30 жил шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх журмаар ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нөөц хэвийн байна. Мөн үнэ тогтворжуулах хуулийг баталсан. Энэ хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зэх зээл дээр  2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн. Энэ нь 2013 оноос хойших өндөр өсөлт. Энэ өсөлт нь 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар дахин 45-48 хувиар өссөн байна. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг АИ-92 болон дизель түлшний үнэ гэсэн үг. Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард эрдэс баялгийн 2024 он хүртэлх  прогнозыг гаргасан байна.

 

АИ-92 авто бензинийг дөрөвдүгээр сард нэг тонныг 1110 ам.доллароор худалдан авч байсан. Үүнийг литрт шилжүүлж тооцвол 3330 төгрөгөөр  зарагдах өртөгтэй орж ирж байна гэсэн үг. УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд  АИ-92 автобензиний үнэ тутамд 1110 ам доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам, доллараар дөрөв, тав, зургадугаар сард худалдан авахаар гэрээ хийгээд ирлээ. “Роснефть” компанитай  гэрээ хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар  АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөгөөр худалдаалах боломжтой болсон" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тог, бензин тасалдах цаг иржээ. Оросуудтай харьцах улс улам бүр цөөрч баына
2022-05-03
Иргэн:
Хуцдаг новш вэ үнээ бууруул яагаад оросоос хямд авч байж үнээ бууруулдаггүй юм бэ.
2022-05-03
zochin:
Орост бензиний үнэ буурсан байхад шатахууны үнээ бууруулаач ээ
2022-05-03
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-03