Өөрийгөө ч, хүүхдээ ч хөгжүүлэх боломжтой онцгой газрууд
2022-05-03

Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, аавууд ажил, карьер, хүсэл мөрөөдлөө хойш тавих сонголттой тулгардаг. Тэгвэл хүүхдээ харангаа өөрийгөө ч орхигдуулахгүй байх тохилог газрууд Улаанбаатарт хэд хэд бий. Бидний бэлтгэсэн энэхүү мэдээлэл бяцхан сахиусан тэнгэртэй хэн бүхэнд хэрэгтэй байх болно.

 

Elf next door

 

 

Elf-Next Door нь on-demand-care буюу эцэг эхийн яаралтай хэрэгцээнд суурилан хүүхдийн зан чанар, хувийн онцлог байдлыг ойлгож, хөгжил төлөвшилд анхаардаг хүүхэд асрах, хөгжүүлэх төв юм. Та өглөө цэцэрлэгт нь хүүхдээ хүргээд ажилдаа явах, орой ажлаа тараад хүүхдээ авахаар явах гээд амьдралынхаа хэр их хугацааг замд түгжирч өнгөрүүлж байна. Мөн тооцоолоогүй нэмэлт ажлууд гээд ээж аавууд бидний хүүхдүүдтэйгээ хамт байх хугацаа илүү богино, илүү чанаргүй болсоор байгааг анзаарч, мэдэрч байна уу? Тэгвэл таныг хүүхдээсээ холдолгүй, нэгхэн хаалганы цаана карьераа хөгжүүлэх боломжийг Elf next door олгож байна. Хүүхэд ээж аавуудад ээлтэй орчинд ХҮҮХДЭЭ ч, КАРЬЕРАА ч хөгжүүлэх боломжтой.

 

Нэг дор 40 хүүхэд харах боломжтой тул та хүүхдүүддээ зориулан найзуудын, ангийн болзоо гэх мэтчилэн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой

 

Хаяг : Shangrilla mall

Төлбөр:  2 цаг-40 000

 

 Elf next door /zaisan hill/

 

 

Монголдоо анхдагч “co-working space with childcare” буюу хажуудаа цэцэрлэгтэй дундын оффис үйлчилгээ хүүхэдтэй хэн бүхний сайшаалыг хүртэх биз ээ. Ийм оффисыг өөрөөр мөн хайбрид оффис ч хэмээн нэрлэдэг. Дундын оффист эцэг эхчүүд ажлаа хийж байх хооронд хажуугийн дуу тусгаарлалттай анги танхимд хүүхдүүд нь мэргэжлийн багшийн заавар, чиглүүлэг дор Элф Хөтөлбөрөөр суралцан хүмүүжиж байх юм. Нярай хүүхдүүдийг харин асрагч багш нар халамжлах бөгөөд эцэг эхчүүд хүссэн цагтаа хүүхдүүдтэйгээ уулзаж, харилцаж, анхаарал тавьж болно.

 

Мөн тус байгууллага нь ээжүүддээ зориулж бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай сургалт, нэмээд хүүхэд харах үйлчилгээ, бие биенээсээ суралцдаг хамт олонтой болох боломжийг олгож байна. Ээж танд бизнесийн санаа байгаа ч танд дээрх бүх асуудлууд тулгардаг бол таны хэрэгцээд нийцсэн дээрх газрыг санал болгож байна.

 

Хүүхэдтэйгээ хамт хөгжих боломжийг долоо хоногийн аль ч өдөр 06.00-22.00 цагийн хооронд 0-8 насны хүүхэдтэй бүх эцэг эхчүүд уг дундын оффисоор үйлчлүүлэх боломжтой.

Төлбөр: 2 цаг – 40 000

 

Moment coworking cafe with kids

 

 

Хүүхэд харах булантай дундын оффис болон кофе шоп. Үйл ажиллагаа явуулаад удаагүй ч хэдийнээ ээж аавуудын маань хамгийн их сайшаалыг хүртсэн газар болжээ. Мөн дундын оффис хэсэг тусдаа давхарт байрладаг тул зөвхөн ээж, аавуудаар ч зогсохгүй оффисын хэрэгцээт хүн бүхэнд нээлттэй.

 

Хүүхэд харах хэсэгт нэг дор 15 хүртэл хүүхдийн багтаамжтай. Дундын оффис нь 40 хүний багтаамжтай ажиллаж байна. Дундын оффист бямба гариг бүрийн өглөө Гоолингоо ментор клуб-ын бүсгүйчүүдийн сургалт, уулзалт болдог. Өөртөө болон хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхний эхний алхам болох газар. Та хүүхдээ 8 цаг хүртэлх хугацаагаар харуулах боломжтой.

Хаяг : Хан-Уул дүүрэг

Төлбөр: Үдээс өмнө - 13 000

         Үдээс хойш – 16 000

 

 Beehive kids cafe

 

 

Найзуудтайгаа уулзмаар байвч  хүүхдээ итгэж үлдээх хүнгүй, гацаанд орсон уу? Тэгвэл Beehive kids cafe энэ асуудлыг тань шийдэж өгөх нь ээ. Хүүхдүүдээ найдвартай асрагчид харуулаад хажууханд нь удаан уулзаагүй найзуудтайгаа амттай кофе уугаад суугаарай, ээжүүдээ. Шинэ найзтай болж, тоглож байгаа бяцхан үрээ хүссэн үедээ харж болох боломжтой. Хүүхдээ асрах хамгийн жаргалтай, эрхэм үүргийг хүлээсэн ээж, аавууд болон бяцхан үрсэд хамгийн тохитой газар байх болно.  Та 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдээ 10.30-19.30 цагийн хооронд найдвартай асрагчид үлдээж болно.

Хаяг :  Хансвилл хотхон

Төлбөр: 30 000

 

 

Бэлтгэсэн Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин