Өнөөдөр жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэлийн эхний өдөр. Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд болон Франц, БНСУ-ын жүдо бөхийн тамирчид Улаанбаатар хотноо хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн. Тухайлбал, Францын багийн бүрэлдэхүүнд олимпын гурван удаагийн алт, хоёр удаагийн хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай алдарт тамирчин Тедди Ринер ирсэн бол БНСУ-аас дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баул зэрэг тамирчид ирээд байгаа юм. Жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм.
Бид бэлтгэлийн үеэр Олимпын гурван удаагийн алт, хоёр удаагийн хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай тамирчин Тедди Ринертэй цөөн хором ярилцлаа.
Та Монгол улсад хоёр дахь удаагаа хамтарсан бэлтгэл хийхээр ирж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголд дэлхийн жүдочид олон байдаг. Монгол орон жүдочдыг маш сайхан хүлээн авдаг учраас бид ирж бэлтгэлээ хийж байгаа.
Монголын жүдо бөхийн хөгжлийг ямар түвшинд байна гэж харж байна вэ?
-Биднийг арван жилийн өмнө ирэхэд сайн жүдочид байсан. Одоо ч ялгаагүй. Би хамгийн сайн жүдочидтой бэлтгэл хийх гэж ирсэн. Улам сайжирсан байна.
Дараагийн олимп таны нутагт зохион байгуулагдана. Нутгийн дэвжээн дээр барилдах нь сэтгэлзүйн хувьд маш том давуу тал болно?
-Тиймээ, манай нутагт дараагийн олимп болно. Сэтгэл хангалуун байна. Бидэнд илүү давуу тал үүсч байгаа. Бид бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Ерөнхийдөө олимпын бэлтгэлээ эндээс эхэлж байна. Дараагийн олимпд Францын баг олон медаль авахыг зорьж байгаа.
Би 33 настай. Миний насан дээр хүнд хэцүү байгаа. Гэхдээ би чадна. Би яг одоо энд байна. Би жүдогоос зодог тайлаагүй байна. Намайг дэмждэг хүмүүст 2024 оны олимпоор ямар нэг зүйл харуулахыг хүсч байна.
Дэлхийн жүдогийн хөгжил маш хурдтай байна?
-Тиймээ, жүдо хөгжиж байна. Маш их өөрчлөгдөж байна. Хүн бүр судалж байна. Судалгаа явуулж байна.
Г.Мичидмаа
Уншиж байна |