Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтран ажиллана
2022-04-29

 

Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэх 110 тусгай дугаарын утсыг сурталчлах ажлын хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ажиллахаар боллоо.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын маркетинг хамтын ажиллагааны дарга О.Намчинтай АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан комиссар С.Баярцэцэг нар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, АТГ-аас бэлтгэн гаргасан сурталчилгааны стикер наалт, материалуудыг хүлээлгэн өгч, иргэдэд авлигын хор хөнөөлийг ойлгуулан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон юм.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Төрийн тендер нэрээр авлига авагчтай тэмцээч АТГ. Дүр исгэсэн шуналтан гууд төрөөр дүүрэн байгаа ч АТГ -хан харахгүй, сонсохгүй дэргэдүүр нь явдаг нь бас сонирхолтой.
2022-05-01
ard:
төриин нэр зүүсэн нам дагасан өлөн хулгаачуудл монголын баялгииин шимэгч ханаж цададаггүй хулгаачуд .
2022-05-01
Авлигачид цэцэроэгт хүрээлэнд цуглаад байдагюмуу Эсвэл тэндиийндарга дорго нар авлигад идэгдэх гээд байна уу
2022-04-29
Хэсгийн ахлагч нар гэж МАНын срнгуулийн ажилчид юм. Улс төрийн авлигыг газар дээр нь цэцэглүүлэгчид иргэдийг уос төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхагчид бас иргэдийн мэдээллийг цуглуулж юу юунд ашигладагийг зөвхөн МАН л мэддэг байх. Хамгийн бохирыг гардагчид бол хасхийн ахлагчид + хороон дарга нар Төрийн халамжийг улс төрийн авлига болгож шударга ёсыг иргэдийн нүдэн дээр дэвсэгчид мушгин гуйвуулагчид чинь тэдэ.Ингэсээр одоо Монголын ардчиллыг унагаагч хамгийн том эд эс болсон байх Аа бас МАН гм намаараа хамаатан саднаараа талцал хуваагдлыг хамгийн их бий болгогчид Намчид улс орныг шат шатандаа сүйрүүлж байна даа eр нь
2022-04-29