ХХҮЕГ: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дахин бүртгэнэ
2022-04-29

 

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд олон болсон. Тэдгээрийн ихэнх хувийг 18-35 насны, дээд боловсролтой залуус эзэлж байна. Коронавирусийн халдвар гарсны улмаас тус улс руу зорчих, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой залуусыг бүртгэх, явуулах үйл явц жил гаруй хугацаанд зогссон. Харин энэ сарын 25-ны өдөр Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр зорчих хүсэлтэй 2200 иргэдийг цахимаар бүртгэв.

 

Гэвч бүртгэлийн систем нь ачааллаа дийлэхгүй, алдаа заасны улмаас зарим иргэдийн бүртгэл явагдаагүй. Иймд бүртгүүлж чадаагүй иргэд гомдол гарган, бүртгэлийг цуцлахыг шаардсан. Тиймээс ХХҮЕГ-аас 4 сарын 25-ны бүртгэлийг цуцалж 5 сарын 10-ны өдөр болох бүртгэлээр 4500 иргэд бүртгэх шийдвэр гаргажээ. 

 

Гэрээгээр ажиллах иргэдийг 24 доллараар бүртгээд, шалгалтад оруулан улмаар БНСУ-руу явуулдаг. Зорчих эсэх нь тодорхойгүй 2200 иргэн тус бүр 24 доллараар бүртгүүлээд байсан. Харин энэ тоо нь иргэдэд хангалттай байсангүй. Зөвхөн шалгалтад оруулах иргэдийн тоог нэмэх шаардлага хүргүүлж 4500 хүн бүртгэхээр болжээ. 

 

 

Б.Намуунзаяа 

Shuud.mn
Сонин хачин
Ж.Гансүх:
Солонгос улс руу ажиллах хийх хүсэлттэй 93058888 холбогдооч
2023-03-06
Zochin:
Монгол улсад ажлын байр байгаа болов ч яг үнэндээ цалин маш бага зарим компаниуд цалингаа өгдөггүй ийм байхаад тэд гадны улсыг зорихоос явах дээ Төр нь дотроо хулгаа хийж авирладаг хэдэн хурганц нар дарга нь улсын мөнгийг идэж уудаг үүнийг нь өмөөрч толгой нь илээд сууж байдаг гайхалтай амьдралтай дарга нар юмаа
2022-04-30
Nomingiin shagdarsurengiin naiz Nymdavaagiin han er emgui hogiin hulgaich
2022-04-30