Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж Олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн гишүүд болон шаардлагатай бусад зохион байгуулалтын талаар шийдвэр гаргажээ.
Шигшээ багт дуудагдсан 25 тамирчнаас дасгалжуулагчдийн шийдвэрээр 12 тамирчнийг сонгоно. Мөн шигшээ багт уг сонгогдсон тамирчдаас гадна 3 дасгалжуулагч, багийн дарга, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, эмч, массажист гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ. Тухайлбал, шигшээ багийн даргаар М.Отгонбаяр, Ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, дасгалжуулаг Ц.Чинзориг, н.Алтан-Очир нар ажиллана.
Үндэсний шигшээ багт дуудагдсан тамирчид өнөөдөр 19:00 цагт Уран Ган спорт зааланд цуглахаар болжээ.
Уншиж байна |