Н.Лхагвасүрэн: Монгол адуу устах аюул нүүрлээд байна
2022-04-29

‘’Монгол адуу’’ нийгэмлэгээс  монгол адууны генийг хамгаалах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

 

Сүүлийн жилүүдэд уяачид болон морь сонирхогчид гадаадаас цэвэр цусны морьд авчирч импортын азаргандаа гишгүүлж хээлтүүлэг хийдэг. Мөн гүүнийхээ хээлийг хамгаалах зорилгоор монгол азарганы үржлийн эрхтэн /сэлдий/-г нь таслан туршуул нэртэй азаргыг бий болгож, амьтны жам ёсны эрхийг ноцтой зөрчих үйлдэл улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд өргөжих болжээ. Энэ асуудлаар ‘’Монгол адуу’’ нийгэмлэг монгол адууны генийг хамгаалах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

 

‘’Манай холбооноос хийсэн судалгаагаар 2000-2019 он хүртэл гадны орны үйлдвэр угсаа нь мэдэгдэхгүй 3802 адуу албан ёсоор манай улсад орж ирсэн бүртгэл байна.  Энэ бол сүргийн эргэлт хийж болохоор ноцтой тоо. Одоогийн байдлаар эдгээр адууны үржилд 900 000 орчим  эрлийз адуу  бий болсон. Монгол улс 4 сая гаруй адуутай, үүний 135000 нь азарга байдаг. Иймд монгол адуу устах аюул нүүрлээд байна’’гэж ‘’Монгол адуу’’ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал мэдээллээ.

 

Мөн тэрбээр ‘’Адуу орж ирснээс хойш өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй халдварт болон халдварт бус олон өвчин гарч эхэлсэн. Тэдгээр өвчнөөр жилд 4000 адуу зүй бусаар хорогдсон. Монгол адууны генийн судалгааг хийж генетикийг тогтоох шаардлагатай’’ байна гэж мэдэгдлээ.

 

Манай улсын хувьд адууны генетик тогтоох тус судалгааг хийх лаборатори, эмч мэргэжилтнүүд болон судалгаа хийхэд шаардлагатай дээж гээд шаардлагатай бүх боломж бололцоо байгаа. Гэвч судалгаа хийх зөвшөөрөл болон санхүүгийн асуудал шийдэгдээгүй байгаа юм.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Адуу ямаа хоёр устаж байж монголын байгаль аврагдана
2022-05-01
Зочин:
Удалгүй Улаан сууж байна
2022-05-01
Nomingiin shagdarsurengiin naiz Nymdavaagiin han er emgui hogiin hulgaich shuu
2022-05-01
Зочин:
Бүх юм глобальчлагдана.Монгол эмэгтэйчүүд мөн адил.
2022-05-01
ТА НАР ӨӨРСДӨӨ ХИЙЧИХЭЭД ЮУ ХУЦАЦГААГААД БАЙГАА ЮМ
2022-04-30
Ene yavaa nasandaa hovdiinhon shig hogiin ymnuud uzsengui
2022-04-30
наадмаар 6 насны морио уралдуулах хэрэгтэй Тэр дэгнийсэн том юмнуудийг болиулах хэрэгтэй Дуртай гадаадад очиж аваад уралдуул Эрлиыз уралдуулахгүй эзэн гээд байгаа улсуудад цол чимэг олгохгүй байх хэрэгтэй
2022-04-29
Зочин:
Эд нар уач нэртэй томчууд нь ийм юм хийж бгаа шуу дээ мэдэж бгаа бол эртнээс ийм юм болог гээд бгааг ярих бсан шуу дээ
2022-04-29
иргэн:
Улаан лууханы хийсэн ажлын үр дүн. бүх монгол морьдыг хятадаар устгуулах аар аймаг сум болгонд хятадын махны үйлдвэрүүд байрлуулсан.
2022-04-29
зочин:
Улаан гуай өөрөө гар бие оролцож ийм болгоо биз дээ
2022-04-29
АРАЙ ДЭНДЭНЭЭ:
МОНГОЛ БИШ АЗАРГЫГ ИМПОРТЛОЖ ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ ХОРИГЛОЧИХООЧ ЭЭ.ТЭГЭЭД Л ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ. ӨӨР ЯМАР АСУУДАЛ БАЙНА.
2022-04-29