С.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэг жилийн хугацаанд үргэлжилнэ
2022-04-29

 

ЭМЯ-наас 5-р сарын 01-нээс орон даяар эхлэх "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэгтэй холбоотой мэдээлэл хийж байна.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу тавдугаар сарын 01-нээс эхлэн  улс орон даяар иргэн бүрийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.  "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг хийх хэд хэдэн зорилго бий.

 

“Алсын хараа-2050” хөтөлбөрийн урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан байдаг. Үүнд иргэн бүрийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болгож, хэвшүүлэх гэсэн заалт бий. Мөн 2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдгээр ажлууд тусгагдсан байдаг. Тус ажлын хүрээнд нийслэлд болон орон нутагт бэлтгэл ажлуудыг хийж, зохион байгуулалт хийсний үндсэн дээр урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахаар болж байна.

 

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хэд хэдэн онцлогтой. Манай улсад 2018 оноос журам гарч, Эрүүл мэндийн сайдын тушаал батлагдаж, тогтоол болон гарч урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан боловч иргэдийн хамрагдалт сайн байгаагүй. Тиймээс энэ жил өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, журам тогтоолыг өөрчилсөн. Журамд тусгагдсанаар зургаан насны бүлэгт хуваан үзлэг хийгдэнэ. Ингэснээр тавдугаар сарын 01-нээс эхлэн жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг үргэлжилнэ.

 

Насны багцын шинжилгээг манай улсад зонхилон тохиолддог өвчлөл болон нас баралтын суурь шалтгаан руу чиглэсэн байдлаар гаргасан. Ингэхдээ 

 

  • 0-17 насныханд ургаан төрлийн шинжилгээ

  • 18-аас дээш насныханд 19 төрлийн шинжилгээ авна.

 

 

Нийслэлийн хэмжээнд тухайн амьдарч байгаа дүүргийн өрх хорооноос тухайн иргэнд мэдээлэл хүргэнэ. Улмаар хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана. Үзлэг ажлын өдрүүдэд хийгдэнэ. Мөн иргэд ЭМД-аа төлсөн байх шаардлагатай. Багцын шинжилгээ 60.000-150.000 төгрөгийн өртөгтэй байгаа. Мөн орон нутагт зохион байгуулалт хийсэн. Орон нутагт дэмжих төвүүдийг байгуулсан. Дэмжих төв гэж барилга байшин байраагүй. Тухайн эмнэлгийн нэг хэсэг, барилгуудад  засвар хийж, иж бүрэн тоног төхөөрөмжтэй нэг цэгийн үйлчилгээг бий болгосон. Улмаар 21 аймагт дэмжих төвүүдийг үе шаттай байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 15 аймгийг нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 5 дүүрэгт  дэмжих төвийг байгуулсан. Эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Тиймээс өдөрт нэг байгууллагад 50-60 хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах зохион байгуулалт хийсэн" гэж мэдээллээ.

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
нүдэн:
нэг л шинжилгээ дутуу бол мөнгө орохгүй.тэгэхээр том төв эмнэлэгүүд хийнэ.мөн том хувийн эмнэлэгүүд л хийж мөнгийг хүүлэх юм байх.өөрөөр хэлбэл хүн ардаа бодсон бодлого биш.60.8 тэр бусыг хувааж идэх гэсэн бодлого.та нар харж л байгаарай
2022-04-29
Nam bus irgen:
Ene tun heregtei arga hemjee shuu. Sain bna gej magtii. Buh irgedee hamruulaarai. Ger orongui, gaduur honoj baigaa, burtgelgui geed buur buh irgedee hamruulaarai. Ajildaa setgeleesee handaarai emch suvilagch naraa.
2022-04-29
Nomingiin shagdarsurengiin naiz Nymdavaagiin han er emgui hogiin hulgaichuud
2022-04-29