Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Тэмээний бууц” гэдэг газар хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин М-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 12:35 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна.
Мэдээллийн дагуу тус сумын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ахлуулсан ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин М-ын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.
Уншиж байна |