Ж.Нямболд: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгийн төлбөрөө төлөхийг шаардаж байна
2022-04-28

 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийлээ.

 

“Эм Эс Эн Ти трейд’’ ХХК-ийн захирал Ж.Нямболд “2021 оны зургадугаар сарын 10-нд манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийсэн. Тодруулбал, 10 мянган тонн төмөр нийлүүлэх гэрээ хийсэн. Энэ хугацаанд нийт 10 369 төмрийг Дарханы төмөрлөгт нийлүүлсэн байдаг. Гэтэл төлбөр тооцоогоо хийлгүй одоог хүрлээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч үр дүнгүй байна. Тиймээс хэвлэл мэдээлэлд хандлаа.

 

Бид гэрээнд заасан үүргийг биелүүлсэн. Он гарсаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.3 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна. Манай компанийн үйл ажиллагаа санхүү доголдож, алдагдалтай байна. Баримт бий. Манай компани нийт 10 ажилтантай. Тиймээс төлбөр тооцоогоо хийхийг шаардаж байна" гэж мэдээллээ. 

 

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Хаха:
Дархан төмөрлөгХК.байхад нь төмөр тушаасан бол одоо ТӨХК болсон ш дээ.
2022-04-28