Баригдаж эхлээгүй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хувьчлах жагсаалтад оруулжээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Дагалдах хуулиуд дотор төрийн өмчийн хувьчлалын асуудал байна. Би энэ хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасах санал оруулсан.

 

 

Олон нийтэд нээлттэй болгоно гэсэн гоё нэртэй. Ядуу ард түмэн чинь яаж худалдаж авахав дээ. Нэг хүн 5 хүртэлх хувийг авна гэхээр 34 хувийг гэр бүлийн 6-7 гишүүн нэр дээрээ авахад нэг гэр бүлийнх болчихно. 20-30 компанитай гарууд бол 6-7 компаниа явуулаад л өөрийн болгочихно. 34 хувийг авсан хүн төрийн өмчийн нөхдөд хахуул өгөөд л захирлаа тавьчихна. Тэгээд тэр компанийн мэдэлд эрчим хүчний компаниуд очно.

 

Үнийг барьсан учраас эрчим хүчний компаниуд ашиггүй ажиллаж байгаа. Ашигтай ажилуулахын тулд үнийг нэмнэ. Эх үүсвэр, дамжуулах шугамыг хувьчилж, хууль зөрчих гэж байна. Дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Өнөөдрийн тодотгол үнийн өсөлтийг зогсоох чиглэлтэй. Гэтэл эрчим хүчний компаниудыг хувьчлахаар үнэ өснө. Эрчим хүчийг хувьчлах асуудалд анхааралтай хандаарай. Ард түмэн нээлттэй хувьцаанд орж чадахгүй.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Хувьчлалын жагсаалтыг батлаад, оролдлого хийх нь зөв. Амжилтгүй боллоо ч ХК болгох бэлтгэл тухайн компанийг шалгалт, сорилтод оруулдаг. Үндэсний диспечерийн алба, дамжуулах компаниудыг хасаад бусдыг нээлттэй компани болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнийг байнгын хороо дэмжсэн.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Дэлхий нийтэд цахилгаан дамжуулах компаниуд төрийн өмчид байна. Манайд яагаад хувьчлахаар оруулж ирэв?

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Яам саналаа өгсөн. Яам эрчим хүчний салбарын харьяа төрийн өмчит компаниудын хувьчлал дээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хувьчлахыг тодорхой хэмжээгээр дэмжсэн. Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хувьчлахыг дэмжээгүй, татгалзсан.

Тодорхой хувийг нь хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтад үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нар орсон байгаа. Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч бол Эрчим хүчний тухай хууль болон ҮАБ-ын зөвлөмжөөр 100 хувь төрд байх ёстой. Диспечерийн үндэсний алба, дамжуулах үндэсний сүлжээг хувьчлалаас хасаж байна. Цаана нь дамжуулагч, үйлдвэрлэгч нар орсон байна. Баруун, дорнод бүс, Алтай-Улиастайн эрчим хүчний системд дамжуулах сүлжээ орсон, үйлдвэрлэгч нар явж байгаа. Алтай-Улиастай, баруун бүсийн системээр Монгол Улсад байдаг 7 УЦС хувьд очихоор, тэр бүү хэл одоо баригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС хувьчлагдахаар орж байгаа. Үүнийг гишүүд анхаарч өгөхийг хүсье.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Эрчим хүчний компаниудыг хувьчлах саналыг дэмжихгүй. Дулааны ЦС, дамжуулах станцуудыг хувьчлахаар оруулж ирж байна, энэ яагаад ч болохгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж байгаа юу.

 

Сангийн яам мөнгө мэддэг гэж бүгдийг муйхарлаж оруулж ирж, гишүүдийн дунд маргаан дэгдээх шаардлагагүй. Дамжуулах сүлжээ төрийн мэдэлд байх хуультай.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрчим хүчтэй холбоотой төрийн өмчит компаниудыг хувьчлах нь зөв үү. Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний цаана Эрдэнэбүрэн, Дөргөний УЦС харьяалагдаад, давхар тодорхой хувийг хувьчлагдана гээд явчих юм биш байгаа. Ийм зүйл арай хийхгүй байх.

 

 

Цахилгаан, дулаан, ус, харилцаа холбоо зэрэг стратегийн онц чухал салбарыг хувьчлах ёсгүй. Гэтэл ийм бодлого эвдэгдэж, дулаан ус, цахилгаанаараа хувийн компаниас болчих вий.

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 34 хүртэлх хувийг нь нээлттэйгээр нийтэд худалдах компаниудын жагсаалтад орсон Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний системийн өмчлөлд бүс нутгийн дамжуулах сүлжээ, эх үүсвэрүүд орсон байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаагүй учраас тодорхой юм алга. Одоо ажиллаж байгаа Тайшир, Дөргөн, Богдын гол, Гуулин, Хүнгүйн голын УЦС-уудын 34 хүртэлх хувийг хувьчлахаар болж байгаа.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрчим хүч, дулаанаа хувьчилна гэдэг маш буруу. Стратегийн ач холбогдолтой салбар, бид бодлогын алдаа гаргаж болохгүй. Дөргөн, Тайширын УЦС хувьчлагдвал тэр бүс нутагт эрчим хүчний үнэ өснө. Хэн нэгний хараат болно. Энэ алдааг бид засах ёстой.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төсвийн байнгын хороон дээр Эдийн засгийн байнгын хорооноос хувьчлалын жагсаалтаас эрчим хүчний компаниудыг хасах санал дүгнэлт ирсэн. Энэ саналыг Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дэмжсэн. Гэхдээ санал хураахад энэ санал унасан.

 

 

Баруун бүсийн эрчим хүчний системийг хувьчилна гэж заасан. Энэ дотор эх үүсвэр, дамжуулах, түгээх нь байгаа. Тэгэхээр алийг нь 0, 10, 34 хүртэл хувиар хувьчлахыг бодож шийдвэр гаргаарай гэдгийг хэлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zob shuu dee
2022-04-28
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
2022-04-28
зочин:
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, АН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж нүүр нь улайж байна.
2022-04-28
зочин:
Монгол улсын хөгжлийн хамгийн зөв зам бол Америк Ардчиллын үзэл баримтлалыг таягдан хаяад цаашид агуу Марксизмын үзэлийг баримтлах зам юм. Монгол шиг буурай хөгжилтэй оронд хаа холын Америк Ардчиллын үзэл баримтлал зохихгүй гэдэг нь сүүлийн 30 жилд нотлогдов.
2022-04-28
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-04-28
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
2022-04-28