Г.Амартүвшин: Улсад яаж хохирол учруулсан нь тодорхойгүй байна

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хуралдаанд орж, тайлбар өгчээ.
Тэрбээр энэ талаар “Прокурорын санал Вертекс майнинг компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үндэслэлтэй байна. 33 тэрбум төгрөгийн зээл өнөөдөр 16 тэрбумын үлдэгдэлтэй, энэ хугацаанд зээлийн хүүнд 9.6 тэрбум төгрөг төлсөн байдаг. Мөн анх батлагдсан үеийн барьцаа хөрөнгө нь хэвээрээ байгаа. Улсад яаж хохирол учруулсан нь тодорхойгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ