Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Нөөцийн хонины махны үнэ маргаашнаас 350 төгрөгөөр хямдарна
2022-04-27

УИХ-аас мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас өнөөдөр хоёр шийдвэр гаргалаа.

 

  1. Гурил үйлдвэрлэгчид болон мах бэлтгэгч ААН-үүдэд 3 хувийн хүүтэй 230 тэрбум төгрөгийн зээл олгож, хүүгийн зөрүү болох 25 тэрбум төгрөгийг төсвөөс гаргахаар болов.

  2. Нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр бууруулахаар болов. Ингэснээр хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна.  Амралтын өдрүүдэд гулууз махны кг-ын үнэ 7750 төгрөг болж хямдрах юм байна. Хөнгөлөлтийн 250 төгрөгийг Засгийн газар, 100 төгрөгийг мах бэлтгэсэн 23 ААН гаргаж буй аж. Маргаашнаас нөөцийн мах худалдах цэгүүдийг нэмж, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах шийдвэр гаргасныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.  

 

Энэ жил 12.7 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд үүний 30 хувь нь үхрийн, 70 хувь нь хонь, ямааны махыг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар 3600 тонн үхрийн мах, 6800 тонн хонины мах, 1.1 мянган тонн ямааны мах нөөцөнд буй аж. Хонины мах 8300, үхрийн 8900, ямааны мах 7100 төгрөгөөр борлуулагдаж байна. Маргаашнаас хонины мах 7950 төгрөг болон хямдарна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
pizdaa:
yostoi gichii ymaa heleh ug oldohgui ym pizdaa nar bugdeeree ugej dald oroosoi
2022-04-30