Дарханы замыг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд даатгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд ЗТХЯ-наас Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцын талаар танилцуулсан байна. 2021 оны эцсийн байдлаар Дарханы замын
Багц 1- 95 хувь
Багц 2-20 хувь
Багц 3- 98 хувь
Багц 4-8 хувь,
Багц 5-99 хувийн гүйцэтгэлтэй байна.
Засгийн газраас Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах чиглэлийг өгсөн байна. Мөн Ерөнхий сайд Дарханы замын ажлын бүтээн байгуулалтыг хариуцаж, ашиглалтад оруулах үүргийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ