Н.Алтанхуяг: Засгийн газрын 9 жилийн өмнөх шийдвэрээр яллагдагч болгож байгаа нь инээдтэй

img

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татаад буй. Мөн түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гаргаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна.

 

 

Түүнийг ямар хэрэгт яллагдагчаар татсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Намайг 9 жилийн өмнө Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж буруутган, яллагдагчаар татаж байна. ” гэсэн мэдээллийг өглөө.

 

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед буюу 2013 онд Эдийн засгийн хөгжлийн яамнаас Тавантолгойтоос Гашуунсухайт чиглэлийн замыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид худалдан авч, нүүрс тээврийн бүх машиныг явуулах тухай тогтоол оруулж иржээ. MCS-ийн барьсан уг замаар зөвхөн Ухаа худагийн нүүрс тээврийн машинууд явдаг байсан аж. Тиймээс төрийн өмчит компани худалдан авч, уг замаар нүүрс тээврийн бүх машиныг явуулж, хураамжаар нь худалдан авсан хөрөнгөө төлөх тогтоолыг Засгийн газар баталсан байна. харин энэ тогтоолыг батлахдаа Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг буруутгаж буй аж. Үүнд тэрбээр “Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. ЗГХЭГ, түүний дарга гэж бий” гэсэн тайлбарыг өгч, “зохион байгуулалттай улс төрийн л асуудал үүсээд буй”-г хэллээ.

 

 Тухайн үед уг замыг 170 тэрбум төгрөгөөр авч, хураамжаас нь 320 тэрбум төгрөг цуглуулж, ашигтай ажилласан юм байна. Ийм ашигтай шийдвэр гаргасан байхад яллагдагчаар татаж байгаа нь инээдтэй санагдаж буйг Н.Алтанхуяг гишүүн хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Darhanii zamiig tavichihval daraa n bugd yallagdagch bolno gej aigaad bgaa yum bn daa.
2022-04-27
Darhanii zamiig tavichihval daraa n bugd yallagdagch bolno gej aigaad bgaa yum bn daa.
2022-04-27
Man yagaad Darhanii 200han km zamiig odoo hurtel barihgui buhel buten 6 jil bolsniig odoo l oilgoloo. Ulsiig zamtai bolgoj ogson gej yallagdagchaar tataj bgaag n harahad ugaasaa zam tavih huselgui yum bn. Kkkk
2022-04-27
Tegvel Odoo buh eronhii said baisan bolon baigaa humuus daraa n araas n yavna gesen ug uu?
2022-04-27
Tegvel Odoo buh eronhii said baisan bolon baigaa humuus daraa n araas n yavna gesen ug uu?
2022-04-27
Shudraga irgen:
Matriin nulimsaa bolio. Hereg huuchirdaggui yum.
2022-04-27
Zugeer buruu zuvuu l shalguul l daa. Hudlaa gonshigonood Tuya guai
2022-04-27
иргэн:
МАН-ы зүгээс Алтанхуягийг дуугүй байлгах арга юм болов уу??
2022-04-27