УБЕГ-аас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийж байна.
УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Гэрлэлтийг олон улсын конвенц, гэр бүлийн тухай хууль, иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэдэг. Иргэн Г 2021 оны аравдугаар сард гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгуулах, хэзээ ч гэрлэлтийн бүртгэл хийлгэж байгаагүй гэсэн гомдол мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагад өгсөн. Түүний дагуу холбогдох хяналтын байцаагчийн шийдвэр гарсан байдаг.
Тодруулбал, тухайн иргэний "өөрийн биеэр гэрлэсний бүртгэл хийлгэж байгаагүй. Гэрлэлт хууль бус байна" гэх гомдол мэдээллийг шалгаж, гэрлэлтийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлт гарсан байсан. Уг дүгнэлттэй холбоотойгоор нөгөө талын иргэнээс захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Уг хэрэг шүүхийн шийдвэрлэх шатандаа явж байгаа. УБЕГ газар иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |