Б.Бат-Эрдэнэ: Асуудалд холбогдсон гишүүд шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй

Улсын ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирдэг. Уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар оруулдаг. Тав хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой.
Халдашгүй байдлын дэд хороо хурал зарлах байх. Ямар нэгэн асуудалд холбогдсон, нотлох, шалгуулах шаардлагатай гишүүд асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, эргээд УИХ-д орж ирэх нь нээлттэй. Одоогоор тодорхой зүйл мэдэхгүй байна. УИХ-д таван удаа сонгогдсон гишүүний хувьд тийм л байр суурьтай байдаг. Аливаа асуудалд холбогдсон бол УИХ-ны гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулаад үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ