Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ тав хоногт хэлэлцэх ёстой

img

 

Улсын Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өчигдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. Прокурорын саналыг УИХ ажлын тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Маргааш Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хуралдаж, уг саналыг хэлэлцэх юм байна. Харин пүрэв гаригт Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэжээ. 

 

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал хүргүүлсэн аж. Олонд ил болсон мэдээллээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татаад буй юм.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Маш зов шуу дээ битгий л намаарай хамгааллаарай нэгэнт орж ирсэн бол хэлэлцээд хурдан шийдвэрлэх хэрэгтэй ард тумэн шудрага унэнч ажилахыг л харж бгаа шуу дээ
2022-04-26