Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын холбогдох байгууллагатай харилцан ажиллаж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээлээ. Махны экспорт коронавирусын халдварт цар тахлын улмаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зогсоод байсан юм.
Эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж, гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортолно. Цаашлаад шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон байна.
Уншиж байна |