Ирэх сарын 15-наас хурдан морины уралдаан зохион байгуулах хүсэлтийг УОК-т хүргүүллээ
2022-04-25

 

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. 

 

Монголын үндэсний морин уралдаан, уаячдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “УОК-оос дөрөвдүгээр сарын 22-ны өдөр бүх аймаг, нийслэлд чиглэл өгсөн. Тодруулбал,  хурдан морины уралдааныг шүлхий өвчний вакцинжуулалт, дархлаажуулалтын хугацаатай уялдуулан тавдугаар сарын 15-ныг өдрийг хүртэлх хугацаагаар хориглосон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг аймаг нийслэлийн онцгой комисст чиглэл өгсөн.

 

Засгийн газрын 2019 оны тогтоолын дагуу жил бүрийн  тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдааныг хориглосон байдаг.  Уяачдын хувьд бүтэн жилийн турш морио сойж, унаач хүүхэд, туслах уяач гарган тодорхой ажлын байрыг бий болгож тавдугаар сараас эхлэх хурдан морины уралдаанд бэлтгэдэг. Гэтэл уралдаан эхлэхээс найман хоногийн өмнө хориглосон гэнэтийн шийдвэр гаргасан. Үүнийг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс эсэргүүцэж байна.

 

Малын шүлхий нь зөвхөн үхэрт тусдаг өвчин. Гэтэл УОК ямар ч судалгаа шинжилгээгүй, олон хүний эрх ашиг зөрчсөн шийдвэр гаргаж байна. ТиймээсУОК-ын орлогч дарга хошууч генерал Г.Ариунбуянд гурван асуудал хөндөн, хүсэлт өгсөн.

 

Гэнэтийн хориг тавьсан шийдвэрээс болж хохирсон уяачдын хохирлыг УОК барагдуулах уу

 

Шүлхий өвчин гараагүй сумуудад шилжилт хөдөлгөөн хийлгүйгээр зөвхөн тухайн сумын хэмжээнд хурдан морины уралдааныг зохион байгуулах боломжтой юу?

 

Тавдугаар сарын 1-ний өдрөөс 5 сарын 8-ны өдрийн хооронд үндэсний морин уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд бүх бэлтгэл ажил хангагдсан. Хориг тавьсан хугацааны дараа буюу 5 сарын 15-ны өдрөөс эхлэн уралдаан зохион байгуулах үйл явц хэвийн явагдах уу, Эдгээр асуултын хариуг гурав хоногийн дотор тодорхой өгч уяачдын эргэлзээг гаргаж өгөхийг шаардаж байна" гэж мэдээллээ.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ морин уралдааныг нэг мөр хориглочихож болдоггүй л юм байх даа, аагаа багтааж ядсан баячуудын баярхах өвчиний л нэг илрэл төдийн зүйл ш дээ уг нь
2022-04-25