М.Чинсанаа: Ковидын үед ахуйн болон аюултай хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдсэн
2022-04-25

Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш цар тахалтай тэмцэх нь дэлхий нийтийн асуудал байв. Харин одоо халдвараас хамгаалсан нэг удаагийн хэрэгсэл дэлхий нийтэд дараагийн цар тахал болон хувирахад ойрхон байна. НҮБ-ын судалгаагаар дэлхийн улс орнууд өдөрт 6.8 тэрбум ширхэг нэг удаагийн хэрэгслийг хэрэглэж байна. Үүний 70 гаруй хувийг нь устгах боломжгүй, хогийн цэг болон далай тэнгист хаягдаж буй юм. Тэгвэл манай улсад коронавирусийн халдвартай холбоотойгоор ямар хэмжээний хог хаягдал үүссэн, хэрхэн устгаж, боловсруулж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах хэлтсийн дарга М.Чинсанаагаас тодрууллаа.

 

 

-Цар тахлын үед хог хаягдлын төрөл зүйлд ямар өөрчлөлт гарав. Нэг удаагийн хэрэглээний хог хаягдал их хэмжээгээр нэмэгдсэн байх?

 

-Ковидын үед ахуйн хэрэглээний хогийн хэмжээ эрс ихэссэн. Нийслэлийн хогийг гурван цэгт хуваан устгадаг.  Эх үүсвэрээс нь төвлөрсөн хогийн цэгт аваачин ангилахад ердийн хэрэглээний, ахуйн хог харьцангуй бага. Харин аюултай хог хаягдал болон эмнэлгийн хог хаягдал хэмжээний хувьд өмнөх жилүүдээс хэд дахин ихэссэн.

 

-Эмнэлэг болон халдвартай бүсэд хэрэглэж байсан хог хаягдлыг хэрхэн устгасан вэ?

 

-Нийслэлийг бүсчлэн хувааж халдвар илэрсэн айл өрх, хувийн эмнэлэг, иргэдийг тусгаарлаж байсан голомтуудаас хог хаягдлыг тусад нь авч устгасан. Элемент, Элемент медикал гэх аюултай хог хаягдал устгадаг компани тухайн цаг үед халдварын тохиолдол илэрсэн бүх голомтуудад хүрч, хамтран ажилласан.

 

Ахуйн хэрэглээний энгийн хог хаягдлыг хөрсөнд булдаг. Тусгай хог хаягдлыг хэрхэн устгадаг вэ?

 

-Аюултай хог хаягдлыг Нарангийн энгэрийн хогийн цэгт төвлөрүүлэг. Бүх хогийг ариутгаад маск, хамгаалалтын хувцас зэргийг шатаана. Хуванцар болон бусад зүйлсийг бутлаад хөрсөнд булах журмаар устгадаг. Харин цар тахлын үед ариутгасан бүх хог хаягдлыг шатаагаад, түүнээс гарсан үнсийг тусад нь цэг үүсгэн булж устгасан.

 

Тусгай хог хаягдлыг ариутгаад, дахин боловсруулах боломжтой юу?

 

-Боломжгүй. Эмнэлгийн байгууллагаас гарч байгаа аюултай хог хаягдал маш их эрсдэлтэй учраас шууд шатаах ёстой.

 

-Манай улсын хэмжээнд гарч буй нийт хогийн хэдэн хувийг дахин боловсруулдаг вэ?

 

-Монгол Улсын хэмжээнд  жилд 2.2 сая тонн  хоёрдогч түүхий эд гардаг. Үүний 3-5 хувийг дахин боловсруулж байна.

 

-Дахин боловсруулдаг хичнээн үйлдвэр ажилладаг вэ?

 

-2021 оны байдлаар  хог хаягдал дахин боловсруулдаг 40 үйлдвэр, ялган бэлтгэдэг 160 гаруй цэг, түүнд 1500 гаруй ажилтан ажиллаж байна. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлаас хамаараад энэ аж ахуй нэгжүүд цөөрсөн. Одоогоор манайд бүртгэлтэй 17 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн хэмжээнд ажиллаж байна. Тус үйлдвэрүүдэд бүх төрлийн хуванцар, гялгар уут, лааз, хөнгөн цагаан хайлш, хар төмөрлөг, яс, үнс, картон цаас гэх мэтчилэн өөр олон төрлийн хаягдлыг дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-д экспортолж  байна.

 

Хогоо ангилан хаяснаар дахин боловсруулах хогийн хэмжээ ихсэж, амьдрах орчин сайжирна, байгаль орчин ээлтэй гэх мэт олон  давуу талтай. Тиймээс иргэд мэдлэгтэй байж хогоо ангилан хаях хэрэгтэй.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
WILLIAMS POLSEN:
If you’ve been duped, there may be little you can do to make things right. You have no other choice except to contact a recovery company. I am aware of numerous trustworthy recovery organizations, but COINSRECOVERYWORLDWIDE is my top option due of how swiftly they assisted me in recovering my lost bitcoins that I had placed with a negligent broker. Contact HACK ANGEL. There will surely be steps taken to assist you in locating your misplaced cryptocurrency. They give top agents that are highly qualified and trained to assist you in recovering your stolen or lost cryptocurrencies. Based on my own findings, I wholeheartedly support this healing organization. contact them through[COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-13