Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 39 минутад “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дэлгүүрт уулзахад миний 40.000 ам.долларыг авч зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл ирж, тус дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Дээрх гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 27 настай, эрэгтэй “М” гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нийт 20-40 насны 8 этгээдийг /Эдгээр этгээдүүд нь урд нь өмнө нь 1-2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан/ Улаанбаатар хот болон олон нутгаас дайчлан баривчилж дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам.долларыг хураан аван мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Уншиж байна |