Ж.Сүхбаатар VS Ч.Хүрэлбаатар: Улаанбаатарын түгжрэл үү, Монголын эрх ашиг уу

img

Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд олон тулгуурт хөнгөн галт тэрэг явуулахаар ирэх 05 дугаар сараас ажил эхлүүлэхэд бэлэн болоод буйгаа хотын удирдлагууд мэдэгдээд байна. Гүйцэтгэгч ажлаа эхлүүлэхийн тулд Засгийн газар санхүүжилтын баталгаа гаргах учиртай. Засгийн газрын баталгаа гаргах талаар Сангийн яам тооцоо хийж, Ерөнхий сайд дэмжин, төсвийн тодотголд тусгаад байна. Харин хэлэлцүүлгийн үед Төсвийн байнгын хороо уг саналыг унагасан байна. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газар баталгаа гаргаж, уг ажлыг явуулахгүй бол товлосон хугацаандаа амжихгүй тухай ярьж, яагаад энэ саналыг авсныг тодруулсан. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар нэг талдаа хэмнэлт хийх тухай ярьж, нөгөө талдаа их хэмжээний хөрөнгийн баталгаа гаргаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байв.

 

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар багагүй бухимдалтай байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга яриад саналыг аваад үлдсэн байна. 3 тэрбумыг хэмнэх гэж ядаж байхад 3 их наядын баталгаа яриад байна гээд. Бидний зовлон, бэрхшээл юу юм бэ. Түгжрэл мөн үү, биш үү. Тэр түгжрэлийг бага мөнгөөр эсвэл мөнгөгүй шийдэж болох юм уу. Төсвийн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон дөрөвхөн гишүүн байдаг. Нийслэлийн асуудлыг хойш тавиад байдаг. Олонхын бүлэг юу ярих юм бэ, хэдэн автобус оруулж ирсэн гээд болчих юм уу.

 

 

Би ард түмний төлөөлөл, хэн нэгний албат биш. Түгжрэл бөөгнөрөлөөс болоод ажлаа хийж чадахгүй бол бид ард түмэнтэйгээ хамт жагсах ёстой. УИХ дээр асуудал шийдэхгүй байгаа хүмүүсийн эсрэг ард түмэнтэйгээ хамт тэмцэх нь бидний чухал үүрэг. Мануухай болж суух гээгүй.

 

Яагаад Монголыг хорлодог ийм улсууд байдаг юм бэ. Улаанбаатараас хол тойргоосоо дахин дахин сонгогдохдоо итгэлтэй байгаа учраас Улаанбаатарын эсрэг ажилладаг юм уу?

 

Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Энэ бол хүчин зүйл биш албан тушаалтнууд байна. Алхам тутамдаа ил, далд аргаар гацаадаг.

 

Төсвийн тодотгол чинь тодотгол мөн үү. хэмнэж байгаа нэрээр ард түмний эсрэг, хөгжлийг шийдэх асуудлыг гацааж байгаа чинь бодлого мөн үү. Ерөнхий сайдынхаа ажлыг унагаж байгаа чинь бодлого мөн үү? Засгийн газрын оруулж ирж байгаа тогтоолын төслийг сугалж авч үлдэж байгаа чинь манай намын бодлого мөн үү? МАН гэдэг бол хэдэн дарга цугласан газар биш, түүхийн өмнө хариуцлага хүлээнэ шүү” хэмээн бухимдлаа.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын баталгаа бол зээлтэй адилхан процетураар явагддаг хуультай. Энэ баталгаа төлөгдөхгүй бол тэр хэмжээгээр Монгол Улсад өр болон бичигдэнэ. Энэ агуулгаар Засгийн газрын тогтоол Монгол Улсын хоёр хуультай зөрчилдөж байна. Нэгдүгээрт нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Өрийн хязгааруудыг хангаж байх ёстой. Хөнгөн галт тэрэгний төсөл нийтдээ 2.8 тэрбум ам.доллараар хэрэгжих ёстой. ТЭЗҮ-ээрээ баталгаа болох учраас 2.8 тэрбум ам.доллараар баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДНБ-ий 70 хувь байгаа, энэ бол 1.6 тэрбум ам.долларын орон зай бидэнд байгаа. Ирэх жил өрийн босго ДНБ-ийн 64 хувь. Энэ жил боломж байгаа ч дараа жил буурна.

 

 

Хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хууль бий. Энэ хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдөөд байна. Хууль зөрчигдөж байгааг мэдсээр байж хэлэлцүүлээд явуулах боломжгүй. Би Монгол Улсын бүх хуулийг хүндэтгэж ажиллах үүрэгтэй, үүнийг сахиулах ёстой хүн. Цаана нь нэг эсвэл 1000 хүний эрх ашиг байсан ч би хуулийг дээгүүр нь тавина.

 

Энэ тогтоолоор Монгол Улсын өрийг  3.5 тэрбум ам.доллар нэмэгдүүлнэ. Ийм зүйлийг УИХ-ын 76 гишүүн байтугай Монгол Улсаараа ярилцсан ч яахав. Тэгж байж шийдвэр гарах учиртай. Монгол Улсын өр ноцтой хэмжээнээс давбал улс өөрөө дампуурах чиглэл рүү явна” хэмээн Хөнгөн галт тэрэгний санхүүжилтэд баталгаа гаргах тухай Засгийн газрын тогтоолын төслийг унагасан шалтгаанаа тайлбарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баяраа:
Авто машинууд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцоод эхлэхэд л түгжирэл буурна ,2,3 машинтай болох нь болно л биз Хятадууд замын татвараа Бензиний литр тутмаас авдаг болжээ Ухаалаг юм аа
2023-05-24
irgen:
yls ornoo boddggui yum y daaj davahgui urund orood baival hezee bosoh ve de
2022-04-25
пээ:
3.000.000.000 доллороор Улаанбаатар хотод тамар зам бариад түгжрэлээс гарна гэж юүү байхав дээ.. Больж үзээрэй Та минь ээ
2022-04-24
Сүхбаатар чинь харин Сумбазартай адил өлөн нөхөр байна даа
2022-04-23
ard:
энэ нам дагасан өлөн хулгаачууд янз бүрээр монголыг өрөнд шидэж байнадааа даанч ухаардаг ард түмэн алга талх мах ярьсан өлөн гуйлгачидл боллооо төслиин хиисэн гээл бөөн төлбөр төлу байгааа басл хулгай хамт энэ бөх хот удирдөх хүн бишл юмдааа зүгээрл бөхиин холбооогоо удирдуул дээр юм
2022-04-23
ШИЙДЭЛ:
ХОТООС 500-600 МЯНГАН ХҮНЭЭ ГАРГАЖ Л ШИЙДНЭ
2022-04-23
3,0 ТЭРБУМ ДОЛЛОР:
3 ТЭРБУМ ДОЛЛОРООР ХОТ ДУНДУУР ТӨМӨР ЗАМ БАРЬЖ ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДНЭ ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД БОЛ ЗҮГЭЭР Л СУМЪЯАГЫН ХАМТРАГЧ НАР ШҮҮ
2022-04-23
Иргэн:
Тэр хөнгөн галт тэргэнд зарцуулах 2,8 тэрбум ам.доллароороо дагуул хот байгуулаасай. Заавал энэ 4 уулын дунд шахцалдуулж амьдруулах ямар шаардлагатай юм бэ???
2022-04-23
Энэ ,Увс, ын дөрвөдүүд улс төрд их гай тарина шүү!!! Нямдорж, Хүрэлбаатар, ....гэх мэт. Хүрэлбаатар тэр Увс руугаа яв!! Улаанбаатарын түгжрэл энэ нөхөрт хамаагүй бололтой.
2022-04-23
Зочин:
Хүрэлбаатарын зөв. Өр улам нэмэгдэнэ. Наад хөнгөн галт тэрэг чинь худлаа. Эхлээд хөдөө ооон нутгаас орж ирж буй машинуудад өндөр такс тавь, дарга нарын унааг зогсоо. Ажил гэрийн хоорондох зайг тодорхойл. 1 км дотор гэр нь байдаг бол алхацгаа, 1 км-ээс дээш байвал дугуй унаж ажилдаа ир. Нийтийн тээврийн үйлчилгээг эрс өөрчлөх. Амралтын цагаар хувийнхаа унааг унах хэрэгтэй. Согтуугаар жолоо барьвал 20 жмл эрхийг нь хас. Тэгвэл автын осол эрс буурна. Бар савуудаа 23:00 цагт хаадаг болго. Эрт унтаж амардаг болгох хэрэгтэй. Ажлын цагийн менежментийг өөрчил. Бүгд өглөө цугларч бүгд зэрэг тардаг цагнууддаа менежмент хий. Ядаж энэ бүгдийг хэрэгжүүлбэл түгжрэл 30-40% буурна. Энэ бүгдийг хийхэд мөнгө орохгүй.
2022-04-23
Мөнхжаргал:
Ч. Хүрэлбаатар өнөөдөр согтуу байх шиг байсан
2022-04-22
Зочин:
Хүрэлбаатар ын зөв байна шүү дээ. Засагт одоо юу дутаад бна вэ .өвчин дайн 2 оор далимдуулаад их л их эрх мэдэл аваад дураараа дургиад л бх шиг. Их хурал ч оронцог төдий .засгийн газрын их хурал болчвуудаа
2022-04-22
Метро бариач ээ авлигачдаа түгжрэл алга болж олон хүн ажилтай болоод иддэг мөнгө нь багасах гээд бгаа юм уу..
2022-04-22
Zochin:
Hvrelbaatariig demjij bn hemneh ni zuv
2022-04-22
Түгжрэлгүй хот гэж үгүй. Түгжрээд явж л байг
2022-04-22