Э.Энхзориг: "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах бүх эд хөрөнгийг минь дээрэмдсэн
2022-04-22

 

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах  бусдын бизнесийг хууль бусаар булааж, дарамталсан талаар хохирогч иргэн мэдээлэл хийлээ.

 

Иргэн Э.Энхзориг “2007 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. “Хар сарнай” хамтлагийн ахлагч  С.Амармандахад бүх эд хөрөнгөө дээрэмдүүллээ. Хэрэг шийдэгдэхгүй зургаан сарын хугацаа өнгөрч байна. Өөрийн амьдардаг хоёр өрөө байрыг алдаж байна.

 

2019 онд найз н.Хосбаяр Солонгос хүнтэй хамтрахаар тохиролцоод буфет хоол гардаг цайны газар байгуулсан. Улмаар хэдэн сар ажиллаад дампуурсан. Тухайн үедээ надад хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд хүсэлтийг нь зөвшөөрсөн. Цайны газрыг лоунж болгож өөрчлөх тохиролцоотой хамтарч ажиллахаар болсон.

 

Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах барилгачдын баярын хүлээн авалтад ирэх үедээ “Гоё газар нээсэн байна. Баяр хүргэе. Уулзана шүү” гэж хэлээд явсан. Хэдхэн хоногийн дараа уулзсан. Гэтэл “барилгын доод давхарт баар нээнэ. Гал тогоогүй учраас хоол гаргахгүй. Танай гал тогоо таалагдаж байна. Хувьцаагаа надад шилжүүлээд миний удирдлаган дор ажилла” гэсэн. Би хариуд нь боломжгүй гэдгээ хэлсэн. Улмаар намайг дарамталж эхэлсэн.

 

...Миний эд хөрөнгийг дээрэмдээд авсан. Асуудлыг үнэн зөвөөр шийдэхэд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танаас тусламж хүсч байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
2 талын тэнцвэртэй мэдээлэл сонсч байж эргүү тэнэг мангар, эрлийз хурлийз гэх доромжлолоо эхэлцгээе, ард түмээн.
2022-04-25
Шаал худлаа.энэ залуу чинь бичиг баримтан дээрээ ч байдаггүй гэж яг эзэн нь ярьж бна ш дээ
2022-04-24
ОРОСЫН ЭЛЧИНД ХЭЛ ДУУЛГА.БАРААГ НЬ ХАРААД Л ӨТГӨН ШИНГЭН НЬ ХОЛИЛДОНО.
2022-04-24
Hovdiin urainhai chuud adagiin hulgaichuud
2022-04-23
Солиотой новш вэ? Дуучин муучин гээд нээх гоё нэр сүүсэн урлагийн гарууд ичиж амьдраачээ
2022-04-23
Tehiin zogsooliin zorigoogiin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-04-22
ыбө:
Солиотой новш вэ.
2022-04-22