Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.
Монголын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны төлөөлөл “Бид 2020 оны 11 дүгээр сарын 10-наас эхлээд Засгийн газрын тогтоол гарч, хөл хорио тогтоосон. Тухайн үед Шадар сайдын тушаалаар хотод ирсэн иргэдийг орон нутагт хүргэх зорилгоор нэг удаа хэрэглэх дайчилгааны тээврийн журам гэж гарсан.Үүнд нийт 59 аж ахуй нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгсэл оролцож, 12 дугаар сарын 01-18-ны хугацаанд 100 мянга гаруй иргэдийн тээвэрлэсэн. Иргэдийг тээвэрлэх явцад хүндрэл гарсан. Учир нь орон нутгаас нийслэл рүү зорчигч байхгүй байсан. Тиймээс орон нутгаас хоосон ирж байгаа тээврийн хэрэгслийн шатахууны алдагдлыг хууль тогтоомжийн дагуу нөхөн олгож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Ингээд нийт 65 мянга гаруй иргэн, 3600 гаруй оюутнуудыг тээвэрлэсэн. Тээвэрлэлт цагийн хуваарь, гэрээгээр бус тусгай журам зохион байгуулалтаар хийгдсэн.
Энэ хугацаанд 59 аж ахуй нэгж 1.2 тэрбум төгрөгийг шатахууны алдагдалд орсон. Шатахууны алдагдлыг төрөөс нөхөж өгөхийг хүссэн. Эдийн засгийн болон улс төрийн хүнд нөхцөл байдлаас хот хоорондын тээврийн үйл ажиллагааны хүндрэл үргэлжилсээр байна. Тухайлбал, зорчигч байхгүйгээс парк шинэчлэл, автобус худалдаж авах санхүүгийн боломжгүй байна. Тиймээс орон нутгийн тээврийн парк шинэчлэлээр төрөөс нэг удаа жилийн 3 хувийн хүүтэй, 25 тэрбум төгрөгийн зээл олгохыг хүсч байна. Хэрэв дээрх хүсэлтийг биелүүлэх боломжгүй бол автобус тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг сунгах шаардлагатай болж байна. Дээр дурдсан хоёр хүсэлт шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.
Хот хоорондын тээвэр орших уу, эс орших уу гэдэг асуултад тул ирээд байна" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |