Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монголын Зэс Корпорацийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүхээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монголын Зэс Корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг өнөөдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн прокурорын газраас тэднийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байна. Шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгт оноогоод байсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэв. Мөн Б.Мөнхбаатарт өмнө оноосон барьцаа авах арга хэмжээг өөрчилж, цагдан хорилоо.
Б.Хэрлэн
Уншиж байна |