Ж.Сүхбаатар: Манжийн үед Монголыг 70 хошуу болгож жижиглэсэн, одоо баг, хороод улам жижгэрээд байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухайтай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан  хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Улаанбаатар 203 хороотой болж, нэгжийн тоо нэмэгдсэн. Хороо иргэдийн хамгийн ойр байх ёстой ч төр, эрх мэдэл, санхүүжилтийн боломжгүй, иргэдийн өмнө тулгамддаг жижиг асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байна. Энэ хуулиар боломж нээгдсэн үү?

 

 

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг: Нэгжийн хуульд баг, хорооны талаар нэмж тусгасан заалт байхгүй.

 

Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар: Нэгжийн хуулиар хорооны төсөв аятайхан болно гэсэн яачихав гэж асуугаад байгаа. Нэгжийн хуулинд дүүргийн төсөвт хорооны төсвийг тусгайлан тогтооно гэсэн заалт орсон. Гэтэл хорооны төсөвт өөрчлөлт ороогүй байна. Дүүргүүдийн орлого сайжирсан. Дүүргүүд Нэгжийн хуулийг хэрэгжүүлж, хороодын мөнгийг нэмж, ажиллах боломжийг өгмөөр байна. Хороог бэхжүүлэх нь хороог жижиглэхийн нэр биш. НИТХ, нийслэлийн удирдлага бодлогоо бодох ёстой. Хороог бэхжүүлнэ гэдэг бол орон тоо, төсөв, материаллаг баазыг нь нэмэгдүүлэхийг хэлэхээс биш жижиглэж, хөрөнгө тарааж хаяхыг хэлэхгүй. Хороо байгуулж, хүн ажилд аваад байгаа асуудлаа нийслэлийн удирдлагууд анхаарах ёстой. Баг, хороог жижиглээд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна гэдэг бол шал худлаа шүү.

 

 

Манжийн үед Монголыг 70 хошуу болгож жижиглэсэн. Одоо 330 сумтай, баг, хороо нь жижгэрээд байдаг. Монголын хөрөнгө хүч бага. Тоог нь нэмж 203 болгох биш хүчирхэг, мөнгө хөрөнгөтэй, асуудал шийддэг 100 хороо байгуулах ёстой.

 

Ийн гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Тус хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Үргэлжлүүлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2019 онд өргөн барьсан хууль одоо батлагдах гэж байна. Сорьцыг тогтоодог төрийн ганцхан лабораторитай, үүнээс болоод янз бүрийн хэл ам гардаг. Сорьцыг буруу тогтоосноос учирсан асуудлыг төр хариуцах асуудал үүсдэг байсан. Тиймээс сорьцын хяналтыг зөвхөн төрийн байгууллага биш итгэмжлэгдсэн хувийн байгууллагууд хийж, өрсөлдөөн бий болгох, сорьц тогтоолгох иргэн, алт олборлогчид хурдан шуурхай үйлчлүүлэх, сорьцын зөрүүнээс төрд үүсэх эрсдэлийг багасгах зорилгоор хэд хэдэн лаборатори ажиллаж болохоор тусгасан байсан. Хэлэлцэх явацад сорьц тогтоох байгууллагууд юу болчихов? Хуучнаараа үлдчихэв үү?

 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн саналаар Эрдэнэсийн санд худалдах алтын сорьцыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоож байх нь зөв гэж үзсэн. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсэг байнгын хороо дээр яриад Эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг зөвхөн төрийн захиргааны байгууллага тогтооно гэсэн зарчмын зөрүүтэй санал орж ирж байгаа.

 

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Сорьц тогтоодог хувийн хэвшлүүдийг боомилсон заалт байна. Тиймээс энэ саналыг дэмжихгүй байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрдэнэсийн сан болон валютын санд тушаагдаж байгаа алтыг ганцхан төрийн лабораториар тогтоох биш өрсөлдөөн, хяналттай, дараалал, хүнд сурталгүй болгохоор заалт оруулсан. Эрдэнэсийн санд тушааж байгаа алтын сорьцыг төрийн лаборатори тогтоож болно. Бсад валютын нөөц бүрдүүлэх зорилгоор тушааж байгаа алтыг өрсөлдөөнтэй, харилцан хяналттай, иргэдэд чирэгдэлгүй уян хатан байвал зөв байна. Монголбанкинд тушааж байгаа бүх алтын сорьцыг ганцхан төрийн лаборатори тогтоож, маргаан үүсвэл яах вэ гэдэг асуудал орхигдоод байна. Тиймээс дэмжих боломжгүй байна.

 

Эдийн засгийн байнгын хорооны Эрдэнэсийн санд тушааж буй алтын сорьцыг зөвхөн төрийн лаборатори тогтооно гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр байнгын хорооны санал унаж, Монголбанкинд тушаах алтын сорьцыг зөвхөн төрийн бус итгэмжлэгдсэн хувийн лаборатори тогтоох боломжтой гэсэн төслийн анхны хувилбараар үлдэж байна.

 

Тус хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

Үргэлжлүүлэн Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ тохиолдол манжийн үетэй огтхон ч холбоогүй,энэ бол хорин нэгдүгээр зууны МУ,УЛААНБААТАР хот.Хүн амын нягтаршил өндөр байшин,уулын орой,судаг жалгын ам тэгшилэн буусан айлууд хороо хорин,өрхийн эмнэлгийн даацыг хүндрүүлж хүнд байдалд оруулж байна.ЗӨВ ХУВИАРЛААД хороогоо нэмэхээс өөр арга алга
2022-04-21
хэн жижиглээд байгаан больчооч
2022-04-21
ТОМСОГООО
2022-04-21
МАН давчлаж боож үхэхнээ. Коммунист барилаа тавихгүй зууралдагчид МАНыг мөнгөөр худалдаад авчихсан зайлагнаж байдаг гэсэн. МАНыг мөнгөөрөө авчихсан гарууд одоо бүр улс орныг зайдагнаж санаан зоргоор оо дээрэм хийж байна. Өнгөтэй өөдтэй болгоныг хамж эздийг нь шоронд шиддэх нь МАНын гэм биш зан үйлүү 37 он шиг үү. Оросын үзэл суртлын дүү яг л хэрэгжжүлж байгаа юу. Монголд цөвүүн цаг үнэхээр нүүрлэж үү. Сэтгүүлчид гэж дур дураар орилж эх орноо унагаах хар үйлд нэгдсэн үү Аймшиг Оюун Эрдэнэ чи хэн бэ Арөй чдээ Нямкаагийн гар хөлүү хүүхэлдэй юү
2022-04-21