Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдийн хугацаанд үргэлжилнэ. Тус тэмцээнд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүн, дэлхийн бөхийн холбоонд өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байна.
"Улаанбаатар-2022" Азийн АШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Өнөөдрийн тэмцээний хуваарьтай танилцана уу.