Х.Нямбаатар: Засгийн газар бага оврын онгоц, нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй

Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжсэнээ мэдэгдээд буй. Гэтэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хилийн боомтуудад ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан нь олны шүүмжлэлийг хүртэв. Х.Нямбаатар сайд “Би Улаанбаатар хотоос Шивээхүрэн, Цагаан дэл боомт хүртэл машинаар явсан. Шивээхүрэнгээс Жанжин баг руу 500-600 км шороон замаар явах ёстой. Шивээнхүрэнгээс 15 цагийн үед хөдлөхөд Жанжин багийн уулзалтад яагаад ч амжихгүй байсан. Тиймээс Цагаан дэл боомтоос Эрдэнэс Тавантолгойн аваар ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр Засгийн газар жижиг оврын, шатахуун бага хэрэглэдэг онгоц, нисдэг тэрэгтэй болох шаардлагатайг хэлж байна. Хөдөө, орон нутагт бага зардлаар, богино хугацаанд ажиллах боломжтой. Яамд, агентлагийн төлөөлөл олон машинаар явж байгаа нь зардал ихтэйгээс гадна цаг хугацаа алдаж буйг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ