Иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүллээ.
Иргэн Г.Хажидмаа “205 мянган цалинтай ээж, 220 мянган одонтой ээж, 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өнөөдөр цалинтай ээж нэрийдлээр 50 мянган төгрөг олгож байна. Цалин гэдэг нэр өгсөн юм л бол цалингийн мөнгийг олгооч гэж шаардахаар ирсэн. Засгийн газар иргэндээ хариу өгдөг болсон байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмээч гэж хоёр жил шаардлага хүргүүлсэн. Ингээд нэмснийхээ дараа иргэн Г.Хажидмаад тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн гэсэн шаардлагын хариуг ирүүлсэн.
Дөрвөн төрлийн шаардлага тавьж байна. Улсын төсвийг шамшигдуулсан төрийн түшээдээс мөнгийг нь буцааж аваад иргэдийнхээ амьжиргааг дэмжихийг хүсч байна. Ер нь луйвар хийсэн төрийн түшээдээс улсын мөнгийг татаж, иргэдэд олговол боломжтой" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |