“Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос мэдээлэл өгч байна.
Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн Т.Буд “Монголын циркчдийн II чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
Уг чуулга уулзалтад 30 байгууллага оролцоно. Монголын циркчдийн удирдах зөвлөл байгуулна. Цаашид хамтран ажиллаж, циркийн урлагийг илүү хөгжүүлэхэд анхаарна. Циркчдийнхээ нийтийн эрх ашиг, нийгмийн асуудал болон цааш цаашдын урлаг уран сайхны асуудалд нөлөөлнө. Чуулга уулзалт нэг байгууллагын эрх ашгийн төлөө бус нийт циркчдийн эрх ашгийн төлөө байх болно" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |