Намууд Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог засах шаардлага хүргүүллээ

img

Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог засах шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга Т.Доржханд “Улс төрийн намууд өнөөдөр үүссэн асуудлуудыг углуургаар нь шийдэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, тодорхой саналуудыг дэвшүүлж байна. Товчхондоо тогтолцооны өөрчлөлт хийе гэж байна.

 

 

Тойрогтоо дээвэр, хаалга засдаг УИХ-ын гишүүдтэй байх уу. Эсвэл 3.4 сая монголчуудыг ажлын байраар хангаж, дэлхийн зах зээл руу гаргаж, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бүтээх асуудлыг ярьдаг УИХ-тай байх уу. Энэ сонголтыг хийх цаг болсон. Тиймээс улс төрийн намууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН-ын дарга нарт шаардлага хүргүүлж байна.

 

Энэ хаврын чуулганаар, маш яаралтайгаар шийдвэрээ гаргая. Бидэнд маргааш гэж байхгүй” гэдгийг хэллээ.

 

Үндсэн хуулинд дараах өөрчлөлтийг тусгах шаардлагатай байна. Үүнд:

 

-Сонгуулийн тогтолцоо

-Улс орны аюулгүй байдал, засаглал

-Хэмнэлт – сүүлийн 30 жилд эдийн засаг 15 дахин өссөн бол төр 55 дахин томорчихоод байна

-Нутаг дэвсгэрийн асуудал

-УИХ-ын гишүүдийн тоог нэмж, эрх мэдлийг багасгая. Судлаачид 150-215 болгох тухай ярьж байна.

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Сонгуулийн можаратори тогтолцоо энэ олон хямралын үүд хаалгыг нээж байна. 2020 оны сонгуулиар санал өгсөн сонгогчдын 42 хувь нь МАН-д өгсөн байхад УИХ-д 83 хувь, Засгийн газар 100 хувь байна. Нэг намын хэт давамгайлал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй.  Сүүлийн хоёр парламент асуудлыг намын даалгавараар шийдэж байна. Энэ байдлыг өөрчлөхгүйгээр улс төрийн хямралаас гарахгүй. Тиймээс Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоог засаж шаардлагатай байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн ба зөв намын золбин бацаан лав биш шүү
2022-04-20
Л БАЯР:
АРДЫН ИХ ХУРАЛТАЙ БОЛЦГООЁ. ЮУ ГЭЖ НЭРЛЭХ НЬ ХАМАА АЛГА. ЭСВЭЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДЭЭД ХУРАЛТАЙ БОЛЪЁ
2022-04-20
Л бАЯР:
ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ НЬ ЗӨВ. ТЭГХЭДЭЭ НАМУУД БИШ ШҮҮ. АРД НИЙТЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЖ ӨӨРЧИЛЦГӨӨЕ
2022-04-20
Bull:
100 yamaand 60 uhna vh bish 60 yamaand 1000 uhna bolgoh ni uu tegeed
2022-04-20
одоо бүх нам санаатай зөөлөн суудал горилогсод хутгаа хурцлаад үндсэн хууль руу дайрч эхлэх нь байна шүү ард олон минь цаана чинь
2022-04-20