Иргэн Н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Иргэн Н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгч байна.
Иргэн Н.Ган-Очир “Надад баримтууд бий. Нотлох баримтууд нь CD дээр бий. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар н.Магнайбаярт 200 сая төгрөг өгч төрийн эрхийг хууль бусаар авсанаа ярьсан. Мөн МАН-д 2 тэрбум төгрөг төлж УИХ-ын гишүүн болсон. Дахиад ч мөнгө төлөөд 2024 оны сонгуульд оролцоно гэж ярьсан. Нотлох баримтууд надад байсан. Материалуудыг бага багаар задална. Ганцхан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төдийгүй хотын захирагч Д.Сумъяабазарын баримт ч бий.
Миний бие 2020 оноос эхлэн хууль хяналтын байгууллагад хандсан" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ