Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9.30 цагт ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
9.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559
11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380
12.00 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
15.30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар мэдээлнэ.
11.30 цагт Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, эдийн засагч Я.Батсуурь нар “Байрны үнэ, ипотекийн зээлийн хүүг зохиомлоор өсгөж байгаа МИК-иас татгалзъя” сэдвээр мэдээлнэ.
Уншиж байна |