Хөнгөн галт тэрэгний эхний ээлж 2025 оноос Хан-Уул-Баянзүрх чиглэлд явж эхэлнэ

img

Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн талаар мэдээлэл сонсож байна. Танилцуулгыг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын дарга Батзориг танилцууллаа.

 

 

Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээврийн чанар, хүртээмжийн байдал эрс муудаж, 5-8 км/цаг болон буурч байгаа энэ үед тогтмол цагт явдаг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байна. Тулгуурт гүүрэн байгууламж нь гурван шугамтай байх бөгөөд нэгдүгээр шугамыг ирэх гурван жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байна.

 

Эхний шугам Хан-Уул дүүргээс Баярзүрх дүүрэг хүртэл явах 18.1 км үргэлжилнэ. ТЭЗҮ боловсруулагдаж дууссан, байгаль орчны урьдчилсан дүгнэлт гарсан. Эхний шугамын санхүүжилт 920 сая ам.доллар байхаар тооцож байна. 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 63 га газарт 30 мянган автомашины зогсоол, 17 га газарт  оффис, худалдаа үйлчилгээний  барилга барина. Санхүүжилтийг төслийн орлого болон нийслэлийн төсвөөс гаргана.

 

Энэ төсөлд хоёр асуудал тулгамдаж байна.

 

1.Санхүүжилтийн тодорхой хувийг гүйцэтгэгчтэй тохирох тохиолдолд Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудал яригдана.

 

2. Эрчим хүчинд 120 орчим мВт-ын хэрэгцээ үүсэж байна. 06.00-22.00 цаг хүртэл ажиллахад өдөрт жилд 40 сая кВт цахилгаан эрчим хүч хэрэглэх нь төвийн эрчим хүчинд шууд нөлөөлнө. Энэ асуудлаар ЭХЯ-тай хэлэлцэж байгааг танилцууллаа.

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Баянзүрх дүүргээр хязгаарлахгүйгээр Хонхор, 22-ын товчоог дайруулах боломжтой юу?

 

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын дарга Батзориг: Хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамын ТЭЗҮ дууссан. Энэ төлөвлөлтийн дагуу Толгойтоос Шар хад хүртэл 17.5 км хэвтээ тэнхлэг, босоо тэнхлэг нь 13.5 км шугам байгаа. Гурван шугамын нийт өртөг 2.7 тэрбум ам.доллар. Эхний шугам буюу Яармагаас Сансар хүрэх 18.1 км шугамын өртөг 900 орчим сая ам.доллар.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хөнгөн галт тэрэг хаанаас хаана хүртэл явах вэ? 2024 онд эхний галт тэрэг ашиглалтад орох уу? Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?

 

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын дарга Батзориг: 18.1 км үргэлжлэх эхний шугам хоёр дүүрэг дамнаж байгаа. Буянт-Ухаагийн нисэх буух зурвасын зүүн урдаас эхэлж, Хүнн молл худалдааны төвөөр дамжин, Мишээл экспо хүрнэ. Хан-Уул дүүргийн найман хороог дамжин, 56 000 иргэний хөдөлгөөн явагдана. Оргил ачааллын үед цагт 13-14 мянган хүн зорчих боломжтой. Баянзүрх дүүргийн таван хороог дамжина.

 

Эхний шугам 2024 оны хоёрдугаар улиралд туршилтын вагон явж эхэлнэ. Туршилт 6-8 сар үргэлжилнэ. Нийтийн тээврийн үндсэн үйлчилгээ 2025 оны нэгдүгээр улиралд эхэлнэ. УИХ санхүүжилт шийдэж өгвөл барилга угсралтын ажлыг 2022 оны 05 дугаар сараас эхэлж, 2023 онд дуусгана. 2024 оны нэгдүгээр улиралд хөдлөх бүрэлдэхүүний эхний захиалга хийгдэнэ.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 2022 онд ажил эхлэх үү, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан уу. Одоо ажил эхлэхэд ямар асуудал тулгараад байгаа вэ?

 

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын дарга Батзориг: Тендер сонгон шалгаруулалтын талаар УИХ, ҮАБЗ-д асуудлаа оруулсан байгаа. ҮАБЗ томоохон хөгжлийн төслүүдийг ярилцана гэж найдаж байна. Энэ жил депоны барилга угсралт болон хөдлөх бүрэлдэхүүний захиалгаас ажлаа эхэлнэ. Хөдлөх бүрэлдэхүүнийг ойролцоогоор 20 сар үйлдвэрлэнэ. Депогийн хэсгийн газар чөлөөлөлт харьцангуй гайгүй. Газар чөлөөлөлтийн зардлыг нийслэл төсөвтөө тусгасан байгаа.

 

Гурван асуудал тулгарч байна.

 

  1. Гүйцэтгэгчтэй гэрээ хийхэд Засгийн газрын өрийн баталгаа

  2. Депо ажлыг эхлүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах

  3. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хүлээж байна.

 

Энэ асуудлууд шийдэгдсэний дараа ажил эхлэхээр бэлтгэл хангагдаад байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өртөг маш өндөр байна. Нисэхээс Сансар хүртэл 900 сая ам.доллар, Толгойтоос Шар хад хүртэл 800 сая ам.доллар, долоон буудлаас 120 мянгат хүртэл 600 сая ам.доллар нийтдээ 2.5 тэрбум ам.доллараар 50 км хөнгөн галт тэрэгний замтай болох нь. Ингэснээр түгжрэл хэдэн хувиар буурах вэ? гэдгийг тодруулахад хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор чиглэлийн дагуу түгжрэл 25 хувиар буурна гэсэн хариултыг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дэлхийн олон оронд тулгуурт тээврээс тоос унагаадаг гээд татгалзаад байгаа
2022-06-24
Зочин:
Эрчим хүчний нэмэлт эх үүсвэр барихгүй бол 100 мвт н маш их хэрэглээ .
2022-04-23
зочин:
Ер нь бол нэгмөсөн метро нь хамаагүй дээр юм байна даа, энэ ч тийм хямд төсөр эд биш бололтой, за тэгээд хийх биш ярихад бол метро байна уу LRT нь байна уу онц ач холбогдол байхгүй л байх л даа
2022-04-20
зочин:
Энэ мөнгөөрөө метро барих хэрэгтэй. Метро барьж байж түгжрэлийг бууруулна. Орчин үед далай доогуур автозамыг роботоор тавьж байна. Улаанбаатарт газар доогуур метро тавихад үүгээс ч амархан байж таараа
2022-04-20
Зочин:
Мётро дээр юм байна. Өртөг өндөр бол шууд газар доогуур явсан нь дээр. Өртөг үнэ нэмэгдэх байх. Гэхдээ яаралгүй чанартай нь дээр.
2022-04-20
Neg l ih goyo zuragnuud. Dan agaar.
2022-04-20
МЕТРО:
МЕТРО МЕТРО бас дахин МЕТРО ./владимар илич МЕТРО/
2022-04-20
Метро барихад дурын газраа хаашаа л бол хаашаа маневр хийж нүхлэх боломжтой. Газар чөлөөлөлт гээд байх юм байхгүй. Аль сул чөлөөтэй газраа орц гарцаа хийчихдэг гүэй мөн агуу ажил шүү. Угаасаа та нарын наад тулгуурт галт тэрэг чинь хэзээ ч бүтэхгүй газар чөлөөлөлтдөө л дампуурна
2022-04-20
зочин:
Метро барих хэрэгтэй ш дээ!!! Газар дээрх хөдөлгөөн нэмээд байвал хэзээ ч түгжрэл буурахгүй ээ. Харин энэ их хөдөлгөөнийг газар доогуур оруулж байж л түгжрэл буурдаг гэсэн судалгаанууд байна
2022-04-20
2,5 тэрбум $.х3000 = 7,5 их наяд төгрөг. 1 автобус 250 сая төг гэвэл 30000 шинэ автобус. Зүгээр л мөнгө угаалт үр дүнгүй хөрөнгө оруулалт. 15000 х 1500 төг= 22,5 сая төгрөг/ хоног. Жилд 8,2 тэрбумын орлого. 1 хүн 1500 төгрөгөөр зорчиход шүү. Өртөг нөхөх хугацаа 906 жил. Ийм төлөвлөлт гэж байх уу. Есүхэй баатарын үеэс өнөөг хүртэл төлөхөд өртөгөө төлөхгүй байгууламж.
2022-04-20
Метро бариач ээ ..Наад унаанаас чинь дээр шүү дээ.Вьетнамд метротой болсон урд нь ил явдаг галт тэрэг бариад түгржэл нь нэмэгдсэн шүү.Зүгээр мөнгө идэх арга ....улсаа бодсон бол метро барих бсан.
2022-04-19
amar:
tsas orvol yavahgui yum bilee hotdoo tsas oruulahgui bolchvol yahav
2022-04-19
базарсад:
Метро бариачээ! Чадахгүй бол би хийе
2022-04-19
Цас их орсон үед наад хөнгөн галт тэрэг чинь явахгүй
2022-04-19
Метро нь дээр шүү дээ манайх шиг цаг ууртай нөхцөлд ,газар доогуур явах нь унаа хүлээж даарахгүй бусад тээврийн хэрэгсэлд саад болохгүй маш их давуу талтай.
2022-04-19
Метрогоо бариачээ. Одоо МЕТРО л хэрэгтэй. Бусад наад тээврүүд чинь Үлгэрийн далай Мөнгөний ГАРЗ. Эсвэл нэг муу ажил хийсэн болоод МӨНГӨ хулгайлах л арга байх. УБ раа хөгжүүлэе гэвэл МЕТРО л барь. МЕТРОНы БУУДЛУУД чинь ажлын байрыг ОЛНООР нь нэмнэ. Метро чинь өвөл дулаанхан, Зундаа сэрүүхэн. Тиймээс МЕТРОгоо барь. МЕТРО барьсан Хотын даргыг насан ТУРШДАА Хүндэлж явах болнооо.
2022-04-19
МЕТРО барихгүй яасан юм бэ малнуудаа:
дээгүүр л сүнгэнээд байна гэсэн яасан бэ? Нөгөө бөглөрдөг замынхаа хажууд явах юмуу? Бүтэхгүй заваан юм хийх юм. Ер нь хамгийн супер нь МЕТРО гэдгийг энэ ертөнцийн эрдэмтэн ухаантнууд бодоод шийдчихэж.
2022-04-19
Метро барьчих мөнгөөр тоглож бна даа. Сая Вьетнамд 20 км метрог тэрбум доллараар бариад хүлээж авсан.
2022-04-19
zaas:
үлгэр ярьж чихэр өгч хулгаа хиииж зураг төсөл хиисэн гэж хэдэн зуун тэр бумаар нь хулгаална нам дагасан өлөн хүүрүүүдииг яах вэ дүлии сохор малуудааа
2022-04-19
olon yum sedej bodoj baihaar, urd baigaa ajilaa hiigeechee. neeh hudlaa olon yum hudlaa zohioj yaah yum be?
2022-04-19
aimar aimar yum sedej bodoh yumaa, pizduunuud
2022-04-19
Хор:
Бнгын худ шаах юмаа. 2022 онд гэр хороололгүй болно гэсэн хаа бна
2022-04-19
kkkk:
600000 суудлын машинаас 1 жилд 350-700 доллар хураах хэрэгтэй. 1 жилд ойролцоогоор 300 сая доллар цуглана. хөнгөн галт тэрэгээ барих хэрэгтэй.монголд машины татвар бараг байхгүй болохоор хүн болгон оюутнууд хүртэл бүгд машинтай түгжрээд чихэлдээд машин унадаг.татварын аргаар гадаад орнууд машины хязгаарлаж замаа чөлөөлж нийтийн тээврээ хөгжүүлдэг.ӨӨР ямарч арга байхгүй шүү
2022-04-19
Huz:
Ee Burhan min zamaa hiij chadahgui BJ iim tosol yaj hiihiin boldoo ene ih tugjreliin hajuugaar hiihuu
2022-04-19
kkkk:
МАШИНЫ ЖИЛД ТӨЛӨХ ТАТВАРЫГ МАШ САЙН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. энэ ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГИЙГ БАРИХ МАШ ЧУХАЛ хүмүүс МАШИН УНАХАА БОЛИНО. МАШИН ХОТОД УНАХ МАШ ИХ ЗАРДАЛТАЙ АШИГГҮЙ БОЛГОХ хэрэгтэй. ТЭГЖ ЗАМАА ЧӨЛӨӨЛДӨГ.МАШИНЫ ТАТВАРЫГ МОТОРЫН БАГТААМЖААС ХАМААР 1-4 САя ТӨГРӨГ БОЛГОХ хэрэгтэй. цаашид нэмнэ. ЗАМАА ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВНА. МАШИНЫГ ХОТОД ХАВЧИЖ АЛЬ БОЛОХ БАГА ЯВУУЛНА
2022-04-19