Л.Энх-Амгалан: Төр иргэдийн мэдээллийг ашиглахдаа зөвшөөрөл авдаг боллоо
2022-04-19

 

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл хийж байна.

 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. Мөн мэдээлэл хариуцагч мэдэгдэл хүргэх системийг ашиглан хүн, хуулийн этгээдэд дараах тохиолдолд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэнэ гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академиас “Мэдэгдэл хүргэх систем”-ийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

 

Мэдэгдэл хүргэх систем  ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсанаас мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас ямар байгууллагад шилжүүлж, ашигласан талаар мэдэх боломжтой болж байна гэсэн үг.

 

БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан:

 

-Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн системийг нэвтрүүлээд хоёр жил болж байгаа. Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох цахим засаглалыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр маш том арга хэмжээнүүд авагдаж байгаа. Төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод хүргэх томоохон ажлууд хийгдэж байгаа.

 

Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч төрийн үйлчилгээг гар утсан дээрээ авах боломжууд бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээ цахимжсан. Энэ онд 1200 орчим төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлуудыг хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн 650 үйлчилгээ цахимжсанаараа монголын эдийн засагт хэмнэлт гарсан. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тиймээс цахимжилт Монголын төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод шуурхай болгоход хамгийн том үүрэг гүйцэтгэнэ. "E-Mongolia" системд шинэ үйлчилгээ нэмэгдэж байна. Энэ нь “Мэдэгдэл хүргэх систем”. Иргэн бүрийн мэдээлэл төрд хадгалагддаг. Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаарддаг. Цаашид төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй. Төр өөрт байгаа иргэдийн мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнээс зөвшөөрөл авдаг тогтолцоо руу шилжиж байна гэсэн үг. Хувь хүний нууц, мэдээллийг хамгаалах тухай хууль, цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигладаг байдалд өнөөдрөөс цэг тавьж байна.

 

Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:

 

-"E-Mongolia" системд өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 648 үйлчилгээ орсон байна. Мөн орон нутгийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. "E-Mongolia" систем нээгдсэнээс хойш иргэдэд 10 сая үйлчилгээг хүргэсэн статистик мэдээлэл байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль  05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрөөс эхлээд мэдэгдэл хүргэх системийг нээж байна.  

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ярьдаг саад аа шоудахаа болиод ажлаа хийгээчээ
2022-04-23
Хөхө:
Занбараагүй архидалт уулзалт хиидэг сургууль цэцэрлэгийн захирлуудаа зайлуулаачээ
2022-04-19
Зочин:
Хэ хэ иргэдийн хувийн мэдээллийг гудамжинд гаргачхаад одоо юун зөвшөөрөл авдаг болгох тухай ярина вэ ковидын үеэр захын дэлгүүр банканд ороход л бичиж үүдэнд нь бичиж аваад байдаг байсан
2022-04-19
Зохисгүй юм МАН их хийж байнаа. Усгүй усан оргилуур ёстой зохисгүй. Тахлын дэглэм дарга өөрөө зөрчих зохисгүй. Бургас хядаж байшин барьж баяжих бүр зохисгүй. Ландмарк Зайсан толгойг үгүй хийж байшин барих бүүр зохисгүй. Хувмйн өмчийг засаг дээрөмдөх бүр зохисгүй. Шуналтай мөртөө олон нийтмйн өмч рүүхувийн өмч рү дайрах бүр зохисгүй. Зохисгүй Амарсайхан амар сайхандаа жаргаасай иргэдийн нуруу хотын нуруу тэнийхсэндээ Шуналтнууд зайл Бид энгийнээр амьдармаар байна
2022-04-19