2022 оны хөрөнгө оруулалтын 50 хувь буюу 520 тэрбум төгрөгийг танана

img

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Төсвийн энэ удаагийн тодотгол гурван чиглэлтэй.

 

  1. Үнийн хөөрөгдлийг бууруулж, инфляцийг барих

  2. Төрийн хэмнэлт хэрэгжүүлэх

  3. Цэцэрлэгийн хүртээмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэх

 

Засгийн газар хөрөнгө оруулалтаас 520 тэрбум төгрөг хасна гэж тооцсон байна. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт нийтдээ нэг их наяд төгрөг байна. Тэгэхээр энэ оны хөрөнгө оруулалтаас 50 хувь нь хасагдана. Олон нийтийн шүүмжлэлтэй хандсан хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хасна гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

 

Засгийн газар төсвийн тодотголыг ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барина. УИХ төсвийн тодотголыг ирэх долоо хоногт хэлэлцэн батлах чиглэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Танахдаа гол нь биш. Доод түвшнийхний тендер нэрийн доор мөнгөний төлөө уралддаг, бизнесийн байгууллагуудад дарамт хийдэг асуудлыг зогсоогоочээ. Төрийн байгууллагад энэ үйл явдал чинь илт болсон бгаа шүү дээ. АТГ үүний хаагуур нь аялаад бна вэ?
2022-04-18
5-n sar garlaa. 4-n sarin 1-nees zamin ajil ehluulne geed baisan yasan bee lagaanuudaa.
2022-04-18