Б.Батцэцэг: АНУ-тай лаборатори байгуулах талаар яриагүй, яриа хэлэлцээ огт хийгдээгүй

img

АНУ-ын санхүүжилтээр Монгол Улсад биолаборатори байгуулах гэж буй талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас уг мэдээллийг үгүйсгэж, АНУ-тай  лаборатори байгуулах талаар яригдаагүй, яриа хэлэлцээ огт хийгдээгүйг мэдэгдээд байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулж, бүгд нэг ойлголттой болсныг хэлж байна.

 

 

- АНУ онц аюултай эмгэг үүсгэгчдийг судлахаар Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвд биолаборатори байгуулахаар зэхэж буй талаар мэдээлэл түгж байна?

 

-ОХУ-ын Известия сонин энэ тухай дөрвөн удаа нийтлэгдсэн, анхны эх сурвалж нь судлаач, эрдэмтэн хүн байгаа. Үүний дараа Хятадын хэвлэлээр гарсан. Олон улсын хэвлэлээр гарч байгаа энэ мэдээллүүд үнэн бодит байдалд нийцэхгүй. Дэлхийн геополитик, гео эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Хардах эрх хэнд ч байдаг. Бүхий л улс оронд коронавирустай холбоотой халдвар, тархалт, вирустай холбоотой хамтын ажиллагаа идэвхжсэн.

 

Манай улсын бодлогод эргэлзэх асуудал байхгүй. Монгол Улсын гадаад харилцаа нээлттэй, олон тулгуур, энхийг эрхэмлэсэн зарчмаа маш сайн баримталж ажиллаж байгаа.

 

-Мэдээллийн мөрөөр манай талаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

Энэ өдрүүдэд Монгол Улсын бүхий л байгууллагууд өөрсдийнхөө хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, судалгааг нарийвчлан гаргаж, нягтлах ажлуудыг хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагууд мэдээллээ нэгтгэж, ҮАБЗ-д сонсгол хийх үүргийг өнөөдөр өглөө.

 

-Яагаад ийм мэдээлэл гарах болов?

 

-Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий даяар хэвлэлийн дайн эрчимтэй явагдаж байна. Маш олон хардалт гарч ирж байна. Улс орон бүр өөрийн эрх ашгийн үүднээс дотоод байдлыг үймүүлэх, зөрүү буруу ойлголт төрүүлэх мэдээллийг дурын хүн илэрхийлж байна.

 

Монгол Улс Азид ардчиллаараа үлгэр жишээ болсон орон. Манай улсад бүх зүйл ил тод, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэн ч юу ч ярьсан хэвлэлээр гардаг. Үүнийг ашиглан иргэдийн бухимдлыг төрүүлэх, хөрш улсуудыг хагалган бутаргах санаа явж байхыг үгүйсгэхгүй. Цаашид энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад харилцааны байр сууриа тууштай баримталж байгаагаа илэрхийлэх, хоёр хөрш болон гуравдагч хөршүүдийн харилцааны тэнцвэрийг урьдын адил хангах, аливаа буруу ташаа мэдээлэлд яаралтай тайлбар өгөхөд илүү анхаарах хэрэгтэй юм байна.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

у:
Хэдэн эс дутуу баагийнууд нь нацистын хувцас өмсч нтр. Тэр бол оюуны маш том хоосролын шинж шүү. Яагаад тэгээд байна гэхээр тэд нар сургуульд олигтой сурч чадаагүй хаягдсан хүүхдүүд. Тэгээд Монголд ажлын байр байхгүй тэд хийх ажил байхгүй хар ажил голно. Тэгээд үеийнх нь зарим нь сайн яваад байхаар хорсч эхэлдэг. Зүй нь ажлын байр үйлдвэр их байсан бол Солонгос шиг өдрийн ажил хийгээд машинаа авчихна. Чөлөөт цагаа зөв өнгөрүүдэх мөнгөтэй байна. Тэгэхлээр манай улстөрч ах нарын л буруу болно доо. Улсаа хөгжүүлээгүй. Одоо Монголд Солонгос хоолны үнэ Сөүлд байх хоолны газартай адилхан. Тийм мөтрлөө хүмүүст бага цалин өгдөг. Яасан шуналтай ард түмэнб дээ.
2022-04-19
Энэ ЗГ нотой болоод л АН нэг л сонин байр суурьтай болов. Урд нь АН Оросын Элчингийн эсрэг байсан бол энэ удаа асуудлын онц ноцтой байдлаас хариуцлага хүлээх түвшин нь хэт өндөр тул хөндлөнгийн шинжээч ажиллуулая гэлээ. Элчин Сайд хүний амнаас таамаг төдий, тодорхой бус, хардлага сэрдлэгээр мэдэгдэл хийдэггүй гэдгийг ГХЯ ны Сайд эрхэмсэг хатагтай мэдэхгүй байна уу, мэдэн будилав уу? Мэдээж баттай ноттой тагнуулын мэдээллээр л энэ бүхэн ил болж байгаа шүү.
2022-04-18
зочин:
Америк, Африк, Австрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-04-18
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-04-18
Болд:
Mонголыг үндэсэрхэг удирдагч нар АНУ-тай хамтран нууц лабортор байгуулж байна гээд үндэсэрхэг удирдагчдаас нь чөлөөлөх "цэргийн ажиллагаа" зарлаад Орос "ах нар" ороод ирэх вий. Оросыг ороод ирэхээр тэднийг дэмждэг хэдэн зусарч новшнууд дарга болно гээд баярлаад явж байгаа даг.
2022-04-18
у:
Хэдэн эс дутуу баагийнууд нь нацистын хувцас өмсч нтр. Тэр бол оюуны маш том хоосролын шинж шүү. Яагаад тэгээд байна гэхээр тэд нар сургуульд олигтой сурч чадаагүй хаягдсан хүүхдүүд. Тэгээд Монголд ажлын байр байхгүй тэд хийх ажил байхгүй хар ажил голно. Тэгээд үеийнх нь зарим нь сайн яваад байхаар хорсч эхэлдэг. Зүй нь ажлын байр үйлдвэр их байсан бол Солонгос шиг өдрийн ажил хийгээд машинаа авчихна. Чөлөөт цагаа зөв өнгөрүүдэх мөнгөтэй байна. Тэгэхлээр манай улстөрч ах нарын л буруу болно доо. Улсаа хөгжүүлээгүй. Одоо Монголд Солонгос хоолны үнэ Сөүлд байх хоолны газартай адилхан. Тийм мөтрлөө хүмүүст бага цалин өгдөг. Яасан шуналтай ард түмэнб дээ.
Тэр Орос ахдаа хэлээч, төрийн зөвлөлийн даргын орлогч гэл үү
2022-04-18
Путин удахгүй ялагдаж , шившиг болох л үлдлнн
2022-04-18