Д.Ганбат: Хоёр хөршид яаралтай айлчилж, харилцан тохиролцох шаардлагатай байна

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна.
-
Эдийн засгийн хүндрэлийн эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар АН-ын бүлгийн зөвлөмж
-
УИХ-ын Хяналтын түр хорооны бүрэлдэхүүн
-
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэл, ОХУ-ын сенатчийн биолаборатори байгуулах тухай мэдээллийн талаар ярилцжээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллийн эхэнд “Монгол Улс, монголчуудад эв эеийг хичээх хариуцлагатай цаг үе ирээд байна” гэдгийг онцолоо. Тэрбээр үргэлжлүүлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим бодлогыг дэмжиж байгаа ч зарим нь оновчгүй байгааг хэлж байна. Тухайлбал, хуулиар үнийг тогтворжуулдаггүй. Ийм оролдлогыг Монгол Улсад анх удаа хийх гэж байна. Оролдлого нь зөв ч арга нь буруу байна. ОХУ, Украин улс хуулиар үнэ тогтворжуулах тухай биш хил гаалиар бүтээгдэхүүн оруулах тухай ярьж байна гэдгийг хэллээ.
Харин бараа бүтээгдэхүүний татвар багасгаж, ургамлын тос, будааны гаалийн татварыг хэсэг хугацаанд авахгүй болсныг дэмжиж байна. Үүнийг илүү өргөжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хүндрэлийг давахын тулд хэмнэлт хийж, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хил гааль, боомтын асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр хөршид яаралтай айлчилж, харилцан тохиролцох шаардлагатай байгаа талаар АН-ы бүлгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болжээ.
Мөн Хөгжлийн банкны зээлийг шалгах Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний 1/3 нь цөөнхийн төлөөлөл орох ёстой. Гэтэл 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороонд АН-ын бүлгээс хоёр гишүүн оруулж, хууль зөрчсөн гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ