З.Санждорж: Оршуулгыг газрыг ухаж сэндийчих биш мод тарих хэрэгтэй
2022-04-18

"Бурхан болоочдыг хөдөөлүүлдэг газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохдоо эрдэм мэдлэг бүрэн эзэмшсэн лам, үзмэрчээс зөвлөгөө авч, санаа бодлыг нь сонсож байж шийдвэр гаргах шаардлагатай. Аль нэг газрын даргын шийдвэрээр шийдэх нь буруу" гэж Монголын бурхан шашны шинэ төвийн тэргүүн З.Санждорж хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.

 

 

Тэрбээр "Шарил, булшийг энгийн хог хаягдал шиг ухаж сэндийчих нь хойшдоо муу үр дагавартай. Хүн хөдөөлүүлэхэд цээрлэх зүйлс олон буй. Мөн бурхан болоочийн шарил бунханыг ухаж сэндийчиж үл болох цээр ч бий. Би 70 давхарын оршуулгын газарт очиж нүдээр үзсэн, байдал тийм ч муу болоогүй. Байгалиараа нурж унасан цогцос тун ховор, бүгд доторх төмөр, үнэд хүрэх зүйлсийг авах зорилгоор ухсан нь илт байсан.

 

Магадгүй энэ нь өөрсдийн санаа бодлыг гүйцэлдүүлэхийн тулд муу муухай харагдуулахын тулд зохион байгуулалттайгаар хийсэн байж магадгүй. Үнэхээр орчинг сайжруулах чин хүсэлтэй бол газрыг ухаж сэндийчихгүйгээр Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу мод тарих хэрэгтэй" гэж үзэж буйгаа ярилаа. 

 

Б.Намуун

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
энэ лалар луйварчин ламыг битгий тоо. ганданд манай ааваар ажил хийлгээд мөнгийг нь өгөхгүй луйвардсан новшын хулгайч новш байгаа лам хувцас өмссөн хулгайч луйварчин шүүү. Ажилд садаа болосон новшыг бороохойдоод хөөгөөд явуул.Олз хайсан луйварчин
2022-04-19
kkkk:
энэ лам чинь луйварчин лам шүүү, олон хүн залилсан.новшын гар байгаа.
2022-04-19
Зочин:
Энэ хэн юм.
2022-04-18
Ламтны үгийг анхааралдаа авах нь зүйтэй. Гэхдээ зөвхөн түүний үгээр болно гэж юу байхав. Боломж, нөхцөл газар дээрээ ямар байна түүнд зохицуулж, алсыг харсан шийд гаргах байлгүй дээ, энэ ажлыг хариуцсан улс.
2022-04-18
Зочин:
Би бүтэнсайнд тийшээ явсан мод тарих ямарч зай завсар байхгүй Уулын хяр жалга ер нь жаахан зай байж болох бүх газар хүн тавьж хөл гишгэх зайгүй болгосон бна лээ. 2000 оноос хойш маш их замбараагүй оршуулж Мод тарихын тулд өлбан ёсоор газар авч оршуулсан шарилаа ухаж авах уу хуучин шарилын дундуур сүүлд зөвшөөрөлгүй оршуулсан шарилаа авах уу гэдэг асуудал босож ирнэ. Шарил хоорондын зай 10см ч хүрэхгүй шүү. Сүүлд замбараагүй хүн тавьсанаас он оноор нь хайх ч аргагүй болсон бна лээ.Очсон хүн бүхэн арай ч дээ гэж бна лээ. Энэ лам мод тарьж зүлэг суулгах газар байна уу гэдэг ээ өөрөө явж нүдээрээ үзээсэй Нүх ухахын тулд зайлшгүй шарил зайлуулах шаардлагатай болсон.
2022-04-18
Зөв л ярьж байна.Өвгөд дээдсийнхээ газрыг ухуулмааргүй байна шүү.
2022-04-18
энийгээ тэгээд өмнө нь ярьж бхгүй яасын? тэнэг лам аа?
2022-04-18
зочин:
энэ лам юу гээд байгаа номоо унш лалар минь
2022-04-18
Зөв л ярьж байна.Өвгөд дээдсийнхээ газрыг ухуулмааргүй байна шүү.