“Дээд шүүхийн гадаа жагсаж байж 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн хүн би байна шүү” гэж өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үеэр нэгэн “тэмцэгч” шүүгчид хандан их л дээрэнгүй хэлжээ.
Шүүхийг хүртэл сүрдүүлдэг, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаанаар бүх ажлаа бүтээж чаддаг энэ эрхэм бол Б.Батдэлгэр. Тэрбээр томоохон хотхонууд болон тансаг зэрэглэлийн амины орон сууц барьдаг “Бүрэн цутгамал” барилгын компанийн захирал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал, 133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн дарга гээд чамгүй олон ажилтай.
Гэвч өнгөцхөн ажиглаад харахад л түүний холбогдсон газар бүр хэрүүл маргаан, жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал тасардаггүй нь маш хачирхалтай. Хохирогч дүртэй худал тэмцэгчдийн бүхэл бүтэн сүрэг манай нийгэмд бий болсон. Тэд аль ч салбарын өөрт таалагдаагүй шүүгч болон төрийн албан тушаалтан руу дайрч, гүтгэн доромжилж, олны дунд нэр хүнд, үнэт зүйлийг нь газарт дэвсэлж хувийн ашгаа гаргаж чаддаг.
Б.Батдэлгэр “тэмцэгч”-ийн “ажлын” өдрүүдээс:
Өлсгөлөн зарлаж, хэвлэлийн бага хурал хийж хүссэн газраа попорч явах нь тухайн хүний эрх ч гэлээ шүүхийн шийдвэр өөрийнх нь талд гарахгүй бол тоглоом нэхсэн хүүхэд шиг хөлөө жийгээд шүүхийн гадаа гараад суучихдаг нь түүнийг эрхлүүлсэн нийгмийн буруу болж байх шиг.
Тодруулахад, “Бүрэн Цутгамал” ХХК нь үндэслэлгүйгээр Сант сургуулийн барилгыг хаяж явсан нь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хоёр удаа тогтоогдсон. Сант сургууль барилгын ажлын хөлсөө илүү төлсөн нь ч мөн тогтоогдсон.
Оролцохгүй сэдэв, тэмцэхгүй хүн байдаггүй энэхүү “тэмцэгч”-ийн ард ямар нөлөө бүхий хүмүүс болон улстөрчид хэрхэн өөрт ашигтай “тэмцэл” хийлгэдгийг бид дараагийн нийтлэлээр сурвалжилж мэдээлэх болно.
Уншиж байна |