С.Баяр: Бидний цөөн монголчуудад эв эеэ чухалчлах цаг ирлээ
Ерөнхий сайд асан С.Баяр олон нийтийн сүлжээгээр ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Бид 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс хойш өөр орчинд оров. "Арай ч үгүй биз" гэж найдаж, эргэлзээгээ өөрөөсөө хүртэл нууж асан тэр амьдрал дуусч. Хорвоо бүхэлдээ биш гэхэд энэ бүс нутаг "дараагийнх нь хэн бол" гэж түгшиж эхлэв. "Бидний цөөн монголчууд" гэх удмын ухаарал, эв эе хоёр чухал болж буй цаг" хэмээн жиргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ