Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томиллоо. Тэрбээр тамга, ажлаа хүлээн авлаа.
С.Мөнхчулуун нь механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, доктрант. Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.
Уншиж байна |