Хөгжлийн банкны зээлийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулагдлаа

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Хөгжлийн банкны зээлийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 23 буюу 57.5 хувь нь төслийг дэмжсэнээр Хянан шалгах түр хороо байгуулагдлаа.

 

 

УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь:

 

-нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах

-нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх

-гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих

-шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах

-санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрхтэй юм.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Eba:
42.5 % тал нь бараг дэмжээгүй байна Үг хэлж асуулт асуухгүй мөртлөө дэмжихгүй Байна гэдэг ноотой хүмүүс гэсэн үг.
2022-04-15
НЭГ Л АСУУЛТ БАЙНА:
ЗЭЭЛ АВЧ АМЖААГҮЙ ГИШҮҮД НЬ МАШИД ИХЭЭР УУРЛАН ,,,, ЗЭЭЛ АВЧ ЗАВШСАН ГИШҮҮДЭЭ ШАЛГАХ ЮМ БИЗ ДЭЭ ...
2022-04-15