Э.Шижир: Засгийн газар болон олон нийтээс хүлцэл өчиж байна
2022-04-15

 

Засгийн газраас QSC компанийн концессын гэрээг хүчингүй болгосонтой холбогдуулан тус компанийн зүгээс тайлбар хийж байна.

 

"QSC" компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир “Эдийн засагт ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бидэнд 2013 оноос хойш хоёр зорилго байсан.

 

Төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн төсөл байсан. Уг төслийн хүрээнд хийгдэх ёстой ажлууд, түүнд шаардлагатай дэд бүтцийн төслүүд гэрээний хүрээнд бидэнд эрхийг нь олгосон. Үүнд хамгийн томоохон орд газар нь Төмөртэйн орд. Стратегийн орд. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, авто зам болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүтээн байгуулалтын ажлуудыг гэрээний хүрээнд QSC компанид хийж хэрэгжүүлэх эрхийг нь олгосон байсан. Мөн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олборлох хүчин чадлыг бий болгох, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, шаардлагатай баяжуулах үйлдвэрүүдийг барьж байгуулах гэсэн өргөн цар хүрээний төслүүд хамрагдаж байсан.

 

...Гэтэл уг төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн зэрэгцэж явж байсан төслүүд зогсонги байдалд орж, төсөл технологийн шугамаар цаашид явах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Энэ нь өнөөдрийн та бүхний хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэж байгаа эх үүсвэрийн  18-20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт цахилгааны эрчим хүчний үүсвэр шаардлагатай. Энэ нь шаардлагатай дэд бүтцийн асуудал хэрэгжихэд хүндрэлтэй болсон учраас 2018,2019 оноос эхлүүлэн бага цахилгаан эрчим хүчний шаардлагатай өөр технологийг хэрэглэж, гангийн үйлдвэрлэл явуулах судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд явсан. Энэ үед цар тахлын нөлөө бүхий хүнд нөхцөл байдалд судалгаа шинжилгээний ажил хийж, 2021 оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн зохих эрх бүхий байгууллагаар батлуулж, ажил эрчимтэй хэрэгжих нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Гэхдээ энэ технологийн дамжлагаар явахад нэмэлт 70 мВт цахилгааны эх үүсвэр шаардлагатай хэвээр байгаа. Энэ асуудлыг бид бодитой үнэлж, цаашид энэхүү төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх, цахилгаан эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт харилцан ярилцаж, бодит байдлыг үнэлж, дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.

 

Бидний зүгээс анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 12 жил, концессын гэрээний хэлбэрт шилжиж ажиллаж эхэлснээс хойш 8 жилийн хугацаанд Монгол улсынхаа ган үйлдвэрлэгч болох төсөл зорилгодоо үнэнч хэвээр, төслийнхөө ард гарна гэсэн чин хүсэлтэйгээр ажиллаж эхэлсэн. Одоо ч хүсэл эрмэлзэл маань унтраагүй байна.

 

Засгийн газрын хуралдаанаар бидэнд урьдчилж мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан. Гэхдээ төр засгийнхаа гаргасан шийдвэр, олон нийтийн зүгээс гангийн үйлдвэрийг хүссэн, хүсэмжилсэн хүслийг хүндэтгэн, төслийг яаравчлуулах шаардлагатай гэсэн шаардлагыг хүлээн авч, тодорхой шалтгаанууд байгаа хэдий ч цаг хугацаа алдаж байгаа нь та бидний үнэн юм. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс төр засаг болон олон нийтээсээ хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу. Гэрээний хүрээнд үүссэн нэг талын шийдвэрээр цуцалсан энэ нөхцөл байдалд гэрээнд тусгагдсаны дагуу цаашид эв зүйгээр асуудлыг харилцан ярилцаж, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай байгаа нөхцөл байдал, дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргийг хоёр талаас ажлын хэсэг байгуулан харилцан хамтарч, үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэж мэдээллээ.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улсын хөгжлийн хамгийн зөв зам бол Америк Ардчиллын үзэл баримтлалыг таягдан хаяад цаашид агуу Марксизмын үзэлийг баримтлах зам юм. Монгол шиг буурай хөгжилтэй оронд хаа холын Америк Ардчиллын үзэл баримтлал зохихгүй гэдэг нь сүүлийн 30 жилд нотлогдов.
2022-04-15
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
2022-04-15
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-04-15
новшнуудаа бэлнээр нь зөөсөн ТӨМӨРийн хүдэрээ бэлэн мөнгөөр нь буцааж өгөөрэй.ЗГ,УИХ монголын ард түмнийг төлөөлж байгаа л юм бол бүхий л аргаар МУ-г нэг ч төгрөгний хохиролгүй болго.Уучилал гуйгаад болчихно гэж байгаа бол горьдсны чинь гарз дээд тэнгэр үл таална шүү......
2022-04-15
Та нар энэ олон жилийн хугацаанд хийж байхгүй яасан юм.. Төмрийн хүдрийг нь зарж төрд өчнөөн гай болчихоод
2022-04-15
Энхээ:
Хуцаа 8 жил хцвьдаа идлээ та нар
2022-04-15
зочин:
erdenebilegiin hulgaichuud.. ochnoon hulgai hiicheed uuchlal ch geh shig. hohiroloo nuhun avch tumur nuur haruulah yostoi
2022-04-15