Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийг эцэслэн баталлаа

img

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явууллаа. Дэгийн дагуу хуулийг 39-өөс дээш гишүүний саналаар хуулийг эцэслэн батлах ёстой. Хуралдаанд оролцсон гишүүдийн 42 буюу 87.5 хувь нь дэмжсэнээр уг хуулийг эцэслэн баталлаа.  

 

 

Энэ хууль батлагдсанаар:


 
- Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгох,


 
-Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх,


 
-Гуравдугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх болон бусад шаардлагатай эрхзүйн зохицуулалтууд хийгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

QUICK LOANS,CASH LOANS,FAST LOANS,EMERGENCY LOANS,CONTACT US NOW:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINAN:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30