Тендерт оролцогчид олдохгүй байгаа шалтгаанаар хуулиа өөрчилж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

 

Хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт

 

 

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой байх

 

-Тендер шалгаруулалтыг хялбаршуулж, шаардагдах санхүүжилтын 30-аас доош хувийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд санхүүжүүлэх тохиолдолд өрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй байх

 

-Гүйцэтгэлийн баталгаа гэрээний үнийн 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулах

 

-Тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 болгон бууруулах

 

-Зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тогтоож, барьцааны хугацаа 4 жил байсныг 1 жил болгон бууруулах

 

-Тендерийг 30 хоногт багтаан зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт багтаан зохион байгуулах зэрэг өөрчлөлт орж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Худалдан авах ажиллагааны хуулийг эргэн харж байгаа нь зөв. Гэхдээ зөв талаас нь эргэж харж байгаа эсэхэд эргэлзэж байна. Ковидын нөхцөл байдалд хоёр жилд барьцаанд түгжигдсэн мөнгийг нь суллаж өгнө гэж байна. Би энэ хуулийг нэг удаа хэрэглэхгүй, цаашаа үргэлжилнэ гэж ойлгоод байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр 66 тэрбум төгрөгийн барьцаа суллагдаж, олон ААН-үүд барьцааынхаа мөнгийг авах юм байна. Үүний цаана төр нь ямар байдалтай үлдэхийг та бүхэн бодсон уу?

 

 

Барьцааны хугацааг ганцхан жил болгоно гэдэг боломжгүй. Цүнх барьсан компаниуд худалдан авах ажилагаанд орж, ажил бужигнуулж, эрх авах юм болох гээд байна. Худалдан авах ажиллагааг шилэн нээлттэй болгоё, барьцааны хэмжээг нэмж, хугацааг уртасгая гэж ярьдаг байсан чинь одоо эсрэгээ орж ирж байна. Яагаад ийм хууль оруулж ирж байгаа вэ? Одоогийн хуулиар явахаар юу нь болохгүй байгаа вэ?

 

Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр хийж байгаа төсөл арга хэмжээний дүн эдийн засгаа дагаад тэлж байгаа. Үүнийг дагаад ААН-үүдэд очиж байгаа шаардлага, босго өндөр болж байна. Үүнтэй уялдаад тендерт оролцогч ААН-үүд эрс цөөрч байна. Ялангуяа энэ жил бүр цөөрсөн.

 

Таны хандлага зөв, төсвөөр хийгдэж байгаа ажлын чанарт анхаарах нь зөв. Гэхдээ одоо чанар бүү хэл байшин барих тендерт оролцогч орж ирэхгүй, босго давахгүй байна. Хийхдээ санхүүгийн алдагдалд орж байгаа учраас аль аль талыг нь тооцож, оруулж байна. 1 тэрбум төгрөгийн ажил байлаа гэхэд 5 хувь буюу 50 сая төгрөгийг барьцаалж байж, тендерт ороод гэрээ хийдэг. Гэтэл тухайн жилийн санхүүжих дүн нь 100, 200 сая байдаг. Энэ удаагийн  зохицуулалтаар зөвхөн тухайн жил санхүүжих дүнгээс нь 3 хувийн гүйцэтгэлийн баталгаа авдаг болж байна.

 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Сүүлийн 20 жилийн хугацаанд арилжааны банкуудын лобби маш олон хуульд тусгалаа олсон байдаг. Арилжааны банкны эздийн нөлөөлөл Монголын улс төрд маш хүчтэй нөлөөлсөн. Үүний нэг нь тендерийн тухай хууль гэж харж байна. Эцсийн дүндээ арилжааны банкууд мөнгөтэй, хүчтэй байдаг, банкнаас өөр үйл ажиллагаа явуулдаг. Арилжааны банкууд нүүрс ухдаг, тээвэр хийдэг, төмөр зам барьдаг гажуу тогтолцоо манайд бий болсон.  

 

 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд төрөөс нийтдээ 15 их наяд төгрөгийн тендер зарлагдсан байна. ҮҮнээс 2.3 их наяд төгрөгийн тендер, урьдчилгаа төлбөр, гүйцэтгэлийн баталгааг арилжааны банкуудаар татан төвлөрүүлсэн байгаа. Энэ бол ААН-үүдэд ямар их дарамт үзүүлж байгаагийн бодит үзүүлэлт. Энэ хэмжээгээр арилжааны банкууд бэлэн мөнгөтэй, хүчтэй, бусад салбаруудад бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж байгаагийг илрэл энэ. Одоо бид үүнийг өөрчлөх цаг болсон. Монголын төр хэзээг хүртэл арилжааны банкуудын боол байх ёстой юм бэ. Бид бизнес эрхлэгч, иргэдэд дарамттай байгаа зүйлийг арилгах ёстой. Санхүүгийн зах зээлд шинэ зохицуулалт хийх ёстой.

 

Бид үүнд даатгалын баталгаа оруулж ирэх ёстой. ААН-үүд 5, 10 хувийн баталгаа байршуулахгүйгээр даатгалын компанитай тодорхой хувиар гэрээ байгууллаад, эрсдэл нь хаагддаг. Нөгөө талд төр ажлаа чанартай, цаг хугацаанд нь хийлгэх боломж бүрдэнэ.

 

Цаашдаа арилжааны банкуудын дарамт, ачаалал болгож байгаа маш олон хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Засгийн газраас оруулж ирсэн хуульд хувь хэмжээг бууруулж байгаа ч цаана нь банкны баталгаа хүндэрсээр байх болно.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна, зохицуулалтыг чанарын хувьд өөрчлөх цаг болсон. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад оролцож байгаа ААН-үүдэд маш их санхүүгийн дарамттай байна. Цаг үеэ дагаад бусад санхүүгийн хэрэгслийг өргөн хэрэглэх хэрэгтэй. Одоогийн хуульд даатгалын гэрчилгээ, үнэт цаас, бондоор баталгаа гаргах бүрэн боломжтой байгаа. Банк, даатгал бүгдийн оролцоог хуулиар дэмжиж өгөх ёстой гэдэгт санал нийлж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Тендерийн хуулийн 34.1 дээр тендергүй гэрээ байгуулж, шийдэх заалт орж ирж байна. Нийтдээ 20 тэрбум ам.доллар буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг тендергүй хийе гэж байна. Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд тендерийн хуультай байгаа. Томчууд нь хувааж найрлая гэж байна. Авлигатай тэмцэх бодол санаагаа авья хаямаар юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг. 20 тэрбумыг хуульгүйгээр хусъя гэж байна.

 

 

Энэ хуулийн төслийн 3.13 дээр төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд санхүүжилт өгөхөд Тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй гэж байна. Төрийн өмчит компаниуд дээр 10 их наядын авлига байгаа тухай АТГ  мэдэгдсэн. Төрийн өмчит компаниудын санхүүг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчийн компаниуд дээр яригдаж байгаа. Хууль ёсны авлигыг бид бүр баталгаажуулах гэж байна.

 

20 тэрбум ам.долларын ажлыг УИХ-аар оруулахгүй юм байна. Дараа нь бүгд шоронд орох уу, орохгүй юу. Үүнийг баталвал ард түмэн нэхэл хатуутай араас нь явна.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Буруу ойлголт байна, энэ хуулийг сайн уншвал ийм биш. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлагдсан 100 гаруй их наядын 6 багц чиглэл төслүүд байгаа. Энэ бүгд төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй. Одоо гарсан судалгаагаар үүний 10 хүрэхгүй хувь нь төсвийн хөрөнгөөр хийгдэнэ. Энэ хэсэг нь энэ хуулиар зохицуулагдана. Бусад нь хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулагдана. Тэрийг гуйвуулж ярьж байна шүү. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уих хурал ТБОНӨХБАҮХАТХ ийн нуухыг авах гээд нүдийг сохлоод байгаа шүү. Харьцуулалт амжилтгүй болвол ГШБ ыг больсон чинь ажил явахгүй шалтгаан. Үүнээс чинь болоод захиалагч нар төсвөө нэмж нтш рүү оруулдаг болсон учир оролцогч байхгүй тохиолдолд 2зарлаад гэрээ байгуулдаг блохоор тэр. Т н хүчинтэй бх хугацааг 45 байсныг 30 болгосон одоо 15 болгох юм бна. Олон Т зарладаг нэг нарийн бичиг дээр ачаалал нь тулсан газрууд яах вэ? Эсхүл тухайн байгууллага орон тоогоо нэмэх үү. Хагас бүтэнгүй ажиллуулж илүү цаг өгөх үү. Төрий алба чинь улам данхайх уу? Тооцоо судалгаагүй ажил мэдэхгүй ямны хэдэн шахааны нөхөдийн төслөөр хууль өөрчилж болохгүй. Жихэнэ өндөр өчаалалтай ажлладаг газрын мэргэшсэ хүмүүсий саналы ядаж майлаар ч болтугай авч тусгах хэрэгтэй. Тэгж ажил явуулмаар бгаа бол ядаж Т ийг зөвлөхөөр зарлахыг боль цаг хугацаа төсөв ч хэмнэнэ.
2022-04-15
Зочин:
Ер нь амьдрал мэдэхгуй улс торчдоос болж ард тумний амьдрал маш хунд болж бна шуу дээ гаргасан хууль болгоно нь ард тумний амьдралд нолоолж бндаг гэдгийг мэдэхгуй байх шиг бна одоо энэ орон сууцны унэ бараа бутээгдэхууний унэ ямар хурсэнг харж бгаа биз дээ хуулиа сайн гаргах хэрэгтэй шуу
2022-04-14